2021 оны өсвөр үеийнхний дууны дуучны сонгон шалгаруулалт!
Cонгон шалгаруулалтад хэн оролцох вэ?
14-30 насны ганц бие эрэгтэй, эмэгтэй (Өсвөр үеийнхэн/ Ганц бие залуучууд)
Сүмийн гишүүд, гишүүн бус хүмүүс
♪ Найзаа уриарай ♪
Улаанбаатар хотод ирж, дуу бичлэгт орох боломжтой байх
Доор дурьдсан 'Ковид-19-ийн халдвар тархахаас сэргийлсэн арга хэмжээ'-г уншиж танилцан, дагахад бэлэн байх
Жич: Дуу бичлэгтэй холбоотой унаа, хоолны зардлыг бид хариуцана.

Сонгон шалгалуулалтад оролцох
Доорх хоёр дууны аль нэгийг дуулан, бичлэгээ илгээнэ үү.
1. Өсвөр үеийнхний 2019 оны уриа дуу (Түүнийг хайрлаваас)
https://www.youtube.com/watch?v=CU20cJMSsN0
2. Өсвөр үеийнхний 2018 оны уриа дуу (Аврагаас ирэх амар амгалан)
Бичлэг хүлээн авах эцсийн хугацаа: 2020 оны 12-р сарын 30 (Даваа гараг)
Бичлэгээ илгээхээсээ өмнө дараах 'Ковид-19-ийн халдвар тархахаас сэргийлж, авах арга хэмжээ' -г уншиж танилцана уу.
Бид Ковид-19-ийн халдвар тархахаас сэргийлж, дараах арга хэмжээг авах болно. Үүнд:
・Амны хаалт зүүх ・ Гараа угааж ариутгах ・Хоорондын зай барих ・Өдөр, цагийг хуваарьт оруулах ・Биеийн халуун хэмжих・ Студи руу орох хүний тоог хязгаарлах ・ Тогтмол халдваргүйжүүлэх ・ Ажилтнуудын эрүүл мэндийн байдлыг хянах
Дараах шинж тэмдэг илэрсэн бол тухайн өдөр студид бичлэг хийхээс зайлсхийх хэрэгтэй.
- Студид орохоос өмнөх хэмжилтээр 37.5 градус эсвэл түүнээс дээш халуурч байвал
- Ханиадны шинж тэмдэгтэй, бие нь тавгүйрхсэн эсвэл таагүй байвал
- Сүүлийн 2 долоо хоногт халуурсан эсвэл ханиад хүрсэн
- Сүүлийн 2 долоо хоногт гадаадаас ирсэн мөн ийм хүмүүстэй ойр байсан
Эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл авсан мөн дээрх арга хэмжээнүүдийг хүлээн зөвшөөрч байгаа хүмүүс хамрагдаж болохыг анхаарна уу.