Хөдөлмөрийн үнэ цэнэ

Хөдөлмөрийн үнэ цэнэ

Гэгээнтнүүдийн гэрчлэл

Гэгээнтнүүдийн гэрчлэл

Хөдөлмөрийн үнэ цэнэ

Хөдөлмөрийн үнэ цэнэ

Манай салбарын Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Бямбаа эгч надаас Буяндэлгэр эгчийнд айлчилж, ярилцахыг хүссэн учир би тэднийд зочилсон юм. Буяндэлгэр эгч миний мэдэхээр 60 орчим настай, намхан нуруутай, аливаа зүйлд хариуцлагатай ханддаг, сайн мэдээний дагуу хичээнгүй амьдардаг, эгэл даруухан агаад хөдөлмөрч нэгэн билээ. Ярилцах үедээ би түүнээс олон зүйл сурч бас ихэд бахархав. Түүний итгэл болон хөдөлмөрийн тухай гайхалтай түүхийг “Лиахона” сэтгүүлийн уншигч та бүхэндээ уламжлая.

Манай салбарын Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Бямбаа эгч надаас Буяндэлгэр эгчийнд айлчилж, ярилцахыг хүссэн учир би тэднийд зочилсон юм. Буяндэлгэр эгч миний мэдэхээр 60 орчим настай, намхан нуруутай, аливаа зүйлд хариуцлагатай ханддаг, сайн мэдээний дагуу хичээнгүй амьдардаг, эгэл даруухан агаад хөдөлмөрч нэгэн билээ. Ярилцах үедээ би түүнээс олон зүйл сурч бас ихэд бахархав. Түүний итгэл болон хөдөлмөрийн тухай гайхалтай түүхийг “Лиахона” сэтгүүлийн уншигч та бүхэндээ уламжлая

Тэрбээр “Намайг Ж.Буяндэлгэр гэдэг. Манайх гэр бүлээрээ сүмийн гишүүд. Бид олон жил хашаандаа хүнсний болон нарийн ногоо тарьж, үр шимийг нь хүртсээр ирсэн. Мөнхийн хань маань дэргэд байх тэр жилүүдэд би ногоо тариалах ажилд нь багахан хувь нэмэр оруулдаг байлаа. Харин ханиа тэнгэрт хальснаас хойш бие даан ажиллах болсон. “Алтны дэргэдэх гууль шарладаг” гэдэг дээ. Энэ жил сонгино, жууцай, бууцай, юуцай, чинцай, яншуй зэрэг 10 гаруй төрлийн ногоо тарьсан. Ногоо тарьж ургуулах явцад Бурханы бүтээл хичнээн гайхалтайг бишрэн, урамтайгаар хөдөлмөрлөдөг. “Чи духныхаа хөлсийг дуслуулан байж хоолоо олж ид”, “Юу тарина түүнийгээ хураана” гэх судрын үгсийг үргэлж санадаг бөгөөд эдгээр үгс надад эрч хүч өгдөг. Тарьсан бүх үр тус тусын өнгө төрхөө олж, төрөл бүрийн ногоо болон ургахад газрын шим, гарын бүтээлээ харан сэтгэл баясдаг юм. Хураасан ногоогоо орсон гарсан олон түмэнтэйгээ хувааж идээд, сэтгэл хангалуун сайхан байдаг. Ногоогоо хүнсэндээ хэрэглэн, илүү гарсаныг нь зарж борлуулан хэрэгцээний мөнгө болгодог. Үүний зэрэгцээ цэцэг тарих хоббитой болсон. Өглөө бүр өнгө засан ургаж байгаа цэцэгсээ яг л амьд бодгаль шиг хайрлан арчилдаг. Тарих цэцгийнхээ тоог нэмсээр энэ жил 136 цэцэг тарьсан. Намар сургууль цэцэрлэг эхлэх үеэр хүүхдүүдэд цэцгээ зарж, хөдөлмөрийн минь хөлс мөнгөөр үнэлэгддэг. Энэ жил тарьсан цэцэгс маань хагас сая гаруй төгрөг болсон бөгөөд Бурхандаа аравны нэгээ баяртайгаар өргөсөн. “Гар хөдөлбөл ам хөдөлнө” гэдэг үнэн үг шүү. “ ...энэ амьдралын өдөр бол хүмүүн өөрсдийн хөдөлмөрийг гүйцэтгэх өдөр” (Алма 34:32) хэмээх судрын шүлгэнд би дуртай” гээд яриагаа дуусгасан юм. Буяндэлгэр эгч ногоо цэцэг тарихын зэрэгцээ шүрээр бүтээл урлан нэхмэл нэхдэг гарын дүүтэй хүн билээ. Мөн чөлөөт цагаараа шүлэг зохиож цаг үргэлж л хөдөлмөрлөж  байдаг уйгагүй хүн. Гэрийнх нь ханаар түүний урласан бүтээлүүд өлгөөтэй байдаг бөгөөд хүмүүст бас бэлэглэнэ. Гэрт нь очсон хүн бүрт тарьсан ногоогоороо сайхан хоол хийж өгч, охин Энхтуяагийнхаа хийсэн нарийн боовоор дайлна. Бурхан бүх хүнд ийм гайхалтай чадварыг өгдөг бөгөөд түүнийг тэвчээртэй хөгжүүлж, жаргалтай амьдарч байгаа гишүүдийн нэг нь Буяндэлгэр эгч юм.

               Сүхбаатар салбар

У.Саранцэцэг