Ногоо тарих төсөл амжилтттай хэрэгжиж байна

Ногоо тарих төсөл амжилтттай хэрэгжиж байна

Энэ жилийн төсөлд хот, хөдөөгийн бүх салбар, тойргуудын олон гэгээнтнүүд хамрагдаж, Их Эзэний үлгэр жишээгээр жижигхэн үрийг тариалж, гайхалтай сайхан үр жимс, сайн ургац хураан өөрсдийн амьдрал ахуйгаа дээшлүүлэхийн ялдамд бусдад тус дэмийг үзүүлжээ.Үүний нэг жишээ нь Өнөр тойргийн Гантулга 3 галуу тэжээж эхлээд одоо 27 галуутай болоод байна. Түүний галуунуудаа асран тэжээх нь “Намайг дага” хэмээн хэлдэг “хоньчин” Аврагч Есүс Христийг надад санагдуулж билээ. Шинэ Дархан салбарын 18 гэр бүл төмс, өргөст хэмх, лууван, сонгино, сармис тариалж, гэр бүлийнхээ хэрэгцээг бүрэн хангасан байна.

П.Хулан эгч энэ жил 2 төрлийн төмс, манжин, салатны навч, хулуу, улаан лооль тарьжээ. Баянзүрх салбарынхан мөн энэ төслийн хүрээнд олон гэр бүл, гишүүдийг хамруулан оролцуулж, өөрсдийн хэрэгцээг ханган өгөөмөр ургацыг авчээ. Наранчимэг эгчийн гэр бүлийнхэн том ногооны талбайтай бөгөөд тэд тэндээ лууван, төмс, сармис,  байцаа тариалжээ.Тэд мөн галуу тэжээдэг. Дашгэрэл эгч мөн сайхан ногооны талбайтай ба тэд туулай тэжээдэг. Тэднийхэн усжуулалтын системийг ашиглан ногоогоо усалдаг.