Гэртээ амьдран, номлолд үйлчлэх ахмад номлогчид

Гэртээ амьдран, номлолд үйлчлэх ахмад номлогчид

Гэртээ амьдардаг (“ГА”) ахмад номлогчдын номлол гэртээ амьдардгийг эс тооцвол, гэрээсээ хол амьдран уламжлалт хэлбэрээр үйлчилдэг номлолтой адил.

Аль ч номлол дараах шалгууруудтай байдаг. Үүнд:

  • Номлолд үйлчлэх энэхүү боломж нь хамгийн багадаа 40 настай, гэртээ 18-аас доош насны харгалзах хүүхэдгүй, тэтгэвэрт гарсан хос эсвэл ганц бие эгч нарт зориулагдсан. 
  • Номлогчид хамгийн багадаа долоо хоногт 32 цаг үйлчлэх ба ихэвчлэн 40 эсвэл түүнээс дээш цагаар үйлчлэх ёстой байдаг
  • Үйлчлэх дуудлага бошиглогчоос ирдэг.
  • Үйлчлэлийн хугацаа хосуудын хувьд 6, 12, 18, 23 сар, ахмад эгч нарын хувьд 12, 18 эсвэл 23 сар байдаг.
  • Ихэнх томилгооны хувьд НБТ-д 5-7 хоног сургалтад суудаг бол зарим томилгоо (жишээлбэл, халамж, СБС, гэр бүлийн түүх) нэмэлт 2-5 хоногийн сургалтад суухыг шаарддаг. Сургалтын тодорхой шаардлагуудыг дуудлага хүлээн авсны дараа мэдэгдэнэ.
  • Номлогчид залуу номлогчидтой адил хатуу чанд цагийн хуваарь, горимыг дагаж мөрдөх шаардлагагүй. Өдөр тутмын зорилго, цагийн хуваарь нь амрах боломжийг олгосон, илүү уян хатан байдаг. Гэсэн ч номлолын оффис, зочдын төв, ариун сүм зэрэг зарим томилгооны хувьд өдөр тутмын цагийн хуваарийг мөрдөх шаардлагатай байдаг.
  • Номлогчид ариун сүмд хишиг хүртсэн, хүчинтэй ариун сүмийн эрхийн бичигтэй байх ёстой.

“ГА” номлогчийн үйлчлэлд дараах хэдэн гол ялгаа бий. Үүнд:

  • Тэд гэртээ амьдрах тул эрүүл мэндийн шаардлага тавьдаггүй. Үйлчлэх хүсэлтэй хүмүүс дархлаажуулалт, вакцинжуулалт, эмнэлгийн болон шүдний эмчийн үзлэгт хамрагдах шаардлагагүй.
  • Тэд номлогчийн сар бүрийн хандивыг өгдөггүй. “ГА” номлогчид орон байр, аялал, даатгал зэрэг амьжиргааны зардлаа өөрсдөө хариуцдаг. 
  • “ГА” номлогчид гэрээсээ хол амьдардаг номлогчидтой ижил томилгоонд үйлчилж болох ч гэрээсээ холгүй зайд үйлчлэх ёстой.