Ахмад номлогчоор үйлчлэх боломжууд

Image of missionary

Сүмийн төлөвшсөн гишүүний хувьд та бусдад үйлчилж, зааж,
удирдан, Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдарч, 
тусламж хэрэгтэй хүмүүст анхаарал халамж тавин,
бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урьж байсан туршлагатай байх. 
Та тэдгээр туршлага дээрээ тулгуурлан, ахмад номлогчоор үйлчлэх боломжтой боллоо. 

Сүм ахмад гишүүдийнхээ хэрэгцээ, нөхцөл байдал, үйлчлэх боломжтой цаг хугацааг харгалзан, 
ахмад номлогчоор үйлчлэх олон төрлийн боломж олгодог. 

 Ахмад номлогч эсвэл ахмад хос номлогчоор үйлчлэх үйлчлэлийн гурван хэлбэр бий. Эдгээр нь: 

  • Гэрээсээ хол амьдран, номлолд уламжлалт хэлбэрээр үйлчлэх ахмад номлогчид 

  • Гэртээ амьдран, номлолд үйлчлэх ахмад номлогчид 

  • Үйлчлэлийн ахмад номлогчид зэрэг юм. 

Дэлгэрэнгүй мэдээллийг хавсаргасан баримт бичгээс харна уу.

(Mongolian) (English)  

Гэрээсээ эсвэл дэлхийн хаана ч үйлчилсэн бай, 
эдгээр номлогчийн туршлага үйлчлэх сонирхолтой гишүүдэд Их Эзэнд үйлчилж,
бусдыг адислах боломжийг олгох болно.