Ахмад номлогчдын заавар

Сүмийн номлолд гарах хүсэлтэй ахмад гишүүдэд зориулсан заавар

Image of missionary

I. ГЭРЛЭСЭН АХМАД НОМЛОГЧИД

Дараах шаардлага, нөхцөлүүд нь Монголд сумийн номлолд гарахыг хүсэж буй гэрлэсэн ахмад номлогчдод хамаарна.

1. Санхүүгийн хандив

  • Сар бүр дор хаяж 200,000 төгрөгийг номлолын санхүүд хандив болгон өгнө.

  • Энэ мөнгийг гэрлэсэн хос ахмад номлогчдын орон сууцны түрээсийн зориулалтаар ашигладаг.

  • Үлдэгдэл түрээсийн зардлыг номлолын төсвөөс гаргана.

2. Үйлчлэлийн байршил

  • Гэрлэсэн хос ахмад номлогчид дээрх санхүүгийн хөнгөлөлтийг авахын тулд зөвхөн Монгол улсын нутаг дэвсгэрт үйлчлэх ёстой.

3. Үйлчлэлийн хугацаа

  • Гэрлэсэн хос ахмад номлогч номлолын өргөд зөвлөмжийн маягтыг бөглөхдөө үйлчлэлийн хугацаагаа сонгоно:

Chart

4. Номлолд Бэлтгэх Төв (НБТ)-ийн сургалт (Манила)

  • 18 эсвэл 24 сарын хугацааг сонгосон хос номлогчид Манила дахь НБТ (Номлолд Бэлтгэх Төв)-д сургалтанд хамрагдана.

  • НБТ -ийн зардлыг сүм 100% хариуцна.

  • 6 эсвэл 12 сарын хугацааг сонгосон тохиолдолд Манилын НБТ-д явахгүй.

5. Эрүүл мэндийн даатгал

  • Гэрлэсэн хос ахмад номлогчид номлолын хугацаанд өөрсдийн эрүүл мэндийн даатгалыг өөрсдөө хариуцна.

  • Сүмийн эрүүл мэндийн даатгалд хамрагдахгүй.

  • Үндэсний эрүүл мэндийн даатгалд хамрагдана.

6. Хувийн зардал

НБТ -аас буцаж ирсний дараа дараах зардлуудыг номлогч өөрөө хариуцна:

chart

II. ГАНЦ БИЕ АХМАД НОМЛОГЧИД

Дараах шаардлага, нөхцөлүүд нь ганц бие ахмад номлогчдод хамаарна.

1. Санхүүгийн хандив

  • Ганц бие ахмад номлогчид номлолын маягтыг бөглөхдөө хандивынхаа хэмжээг өөрсдөө тогтооно.

  • Тогтмол доод хэмжээ байхгүй.

2. Үйлчлэлийн хугацаа

  • 24 сар, 18 сар, 12 сар, эсвэл 6 сарын хугацааг сонгох боломжтой.

3. НБТ-ийн сургалт

  • Одоогоор Монгол даяар үйлчилж буй 4 ганц бие ахмад номлогч байна.

  • Тэд НБТ -ийн онлайн сургалтанд өөрсдийн гэрээсээ хамрагдсан бөгөөд дараа нь номлолдоо гарна.

4. Орон сууц

  • Ганц бие ахмад номлогчдын орон сууцны зардлыг сүм 100% хариуцна.

5. Хувийн зардал

  • Хоол хүнс, тээвэр, эм, хувцас болон бусад хувийн хэрэгцээний зардлыг номлогч өөрөө хариуцна.

 

III. ХАРЬЦУУЛАХ ХҮСНЭГТ

chart

IV. НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ

Ганц бие ахмад номлогчдын шинэ боломжуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах холбоосоор орно уу:

https://newsroom.churchofjesuschrist.org/article/new-full-time-mission-opportunities-single-seniors

Дэлгэрэнгүй асуулт байвал Номлолын оффистой холбоо барина уу.