Орхон Эмнэлэг

Орхон Эмнэлэг

Дезерет Олон Улсын Энэрлийн Байгууллага нь  саяхан Орхон Эмнэлгийн Төрөхийн тасагт гурван ширхэг шинэ эх барихын ор, нэг ширхэг кесарев төрөлтийн ор, хоёр ширхэг нярайн сэхээн амьдруулах аппарат, болон умайн оношлогооны аппарат хандивлалаа. Уг эмнэлэг нь аймгийн төв эмнэлэг учир жилд ойролцоогоор 2000 нярайг эх барьж авдаг ба төрөх тасгийн тоног төхөөрөмжүүдийн эдэлгээний хугацаа нь дууссан байв. Энэхүү хандивын ёслолд эмнэлгийн 4 эмч, 3 удирдлага, болон 15 ажилтан албан хаагчид оролцсоноос гадна Эрдэнэт 1, 2 салбарын ерөнхийлөгчид, болон Халамжийн Нийгэмлэгийн ерөнхийлөгчид байлцжээ. Халамжийн Нийгэмлэг нь 45 өлгий оёж эмнэлэгт хандивласан ба тус өдөр байсан 4 эхэд өлгий бэлэглэжээ. ДОУЭБайгууллагыхан хандивласан тоног төхөөрөмжүүд нь олон эхчүүд хүүхдүүдийг адислах болно гэдгийг сонсоод үнэхээр баяртай байсан ба эмнэлгийхэн ч мөн ДОУЭБ-ын тусламжинд гүнээ талархалтай байв.