Нэг дуу хоолой - Би явж мөн биелүүлнэ

one voice

Бид бүсийн ганц бие залуу насанд хүрэгчид, өсвөр үеийнхний дунд хамтдаа дуулах видео төсөл хэрэгжүүлэх болсон бөгөөд [Нэг дуу хоолой - Би явж мөн биелүүлнэ] хэмээх энэхүү төслийн талаар мэдээлэл хүргүүлж байна. Энэхүү төсөл нь COVID-19-ийн нөхцөл байдлаас шалтгаалж, гэртээ үлдээд, хамтдаа цуглаж чадахгүй байгаа энэ үед тэдэнд хөгжилдөх боломжийг олгоно хэмээн бид найдаж байна. Та бүхэн тус тусын нэгжийнхээ ганц бие залуучууд, өсвөр үеийнхэн, удирдагчидтай энэ мэдээллийг хуваалцана үү.

[Нэг дуу хоолой – Би явж мөн биелүүлнэ]

Дуугаа илгээхдээ:

  1. Дуулах хэл, хорших хэсгээ сонго. Та нэгээс олон хорших хэсгийг сонгож болох бөгөөд хэд хэдэн удаа илгээж болно.

    Сонгох хэлнүүд: Англи, япон, солонгос, монгол

    *Сонгох хэсэг: Сопрано, альто, тенор, басс

    Дууны үг: Англи, Япон, Солонгос, Монгол
     
  2. Сонгосон хэсэг(үүд)-ийнхээ видео бичлэгийг хэрхэн хийх талаарх заавар бүхий бичлэгийг үзнэ.
     
  3.  Дуугаа бичнэ. Дуугаа бичихдээ зааварчилгаа дүрс бичлэгийг үзэн үүний дагуу хийнэ үү.   
     
  4.  Бэлэн болсон видео бичлэг(үүд)-ээ доорх э-мэйл хаягаар илгээнэ. 
    Э-мэйл дээрээ 'Би видео, аудио бичлэг, зураг зэрэг миний дүрсийг ашиглах бүх эрхийг та бүхэнд өгч байна' хэмээн бичнэ үү. Хэрвээ тэд 18 нас хүрээгүй бол эцэг, эхийн аль нэгнийх нь гарын үсгийг оруулна уу.

Э-мэйл хаяг: OneVoice@groups.churchofjesuschrist.org

Хүлээн авах эцсийн хугацаа: 6-р сарын 21

Зааварчилгаа