2020 оны 6-р сарын 4–ний Тэргүүн Зөвлөлийн захидал

    2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган зөвхөн виртуаль хэлбэрээр явагдана

    Ерөнхий чуулган

    Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Тэргүүн Зөвлөл 2020 оны Ерөнхий чуулганы талаар газар бүрийн гишүүддээ дараах захидлыг  хуваалцлаа.

    Хүндэт ах, эгч нар аа,

    Дэлхийн зарим хэсэгт ноцтой цар тахлын үр дагавар мэдрэгдэж байхад зарим газар намжиж байна. Дэлхий даяар үйл ажиллагаагаа явуулдаг байгууллагын хувьд дэлхийн өнцөг булан бүрээс олон мянган жуулчин Солт Лэйк Ситид уламжлал ёсоор цугларан ирдэг Ерөнхий чуулган зэрэг онцгой үйл ажиллагааны үеэр бид сайн иргэд байж, анхаарал болгоомжтой хандах үүрэгтэй.

    Бусдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулганыг энэ оны 4-р сард зохион байгуулсантай адил загвараар явуулах шийдвэр бид гаргалаа. Ерөнхий чуулганы хуралдаануудыг ердийн хуваариар нэвтрүүлнэ. Гэхдээ ерөнхий хуралдаанууд олон нийтэд нээлттэй явагдахгүй.

    2020 оны 10-р сарын 3, 4-ний өдрүүдэд товлогдсон Ерөнхий чуулганы талаарх нэмэлт мэдээллийг эцэслэн шийдвэрлэсний дараа танилцуулна.

    Их Эзэний хамгийн гайхамшигтай адислалууд та бүхэнтэй хамт байхын төлөө бид залбирч байна.

    Хүндэтгэсэн,

    Тэргүүн Зөвлөл

    Рассэлл М.Нэлсон
    Даллин Х.Өүкс
    Хэнри Б.Айринг