Тэргүүн Зөвлөл 2019 оны 3-р сарын 22-нд бичсэн захидалдаа Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн семинарын сургалтын хөтөлбөрт орж буй өөрчлөлтийг зарлаж, семинарыг Ирээд, Намайг дага сургалтын хөтөлбөр болон тухайн жилийн хуваарьтай уялдуулах өөрчлөлтийг тодорхой тайлбарлав.
Уг захидалд “Энэ өөрчлөлт нь гэр оронд төвлөрч, Сүмээc дэмжсэн байдлаар сайн мэдээг судлах явдлыг гэр орон, Ням гаргийн анги болон семинар дээрх нэгдсэн сургалтаар сайжруулах болно. Бид бүх өсвөр үеийнхнийг Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христийг хайрлах хайраа нэмэгдүүлж, сайн мэдээн дэх хөрвүүлгээ гүнзгийрүүлэх явцдаа семинарт бүрэн хамрагдахад урамшуулан дэмжиж байна” гэж дурджээ.
Семинарын вэб хуудсан дээр тухайн өдөр тавигдсан видео бичлэгт Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд, Сүмийн Боловсролын Системийн төлөөлөгч ахлагч Ким Б.Кларк, Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч Бонни Х.Кордон эгч, Шашны семинар, институтын захирал Чадд Х.Вэбб нар гарсан өөрчлөлтүүдийн талаар ярилцаж, тэдгээр өөрчлөлт семинарын суралцагч, багш нарт хэрхэн нөлөөлж болох тухай ярилцсан байна.
“2020 оны 1-р сараас бид хичээлийн жилийн хуваариас жилийн хуваарьт шилжих бөгөөд ингэснээр ахлагч Холланд видео бичлэгт дурдсанчлан семинарын сургалтын хөтөлбөрийг “Ирээд, Намайг дага” хөтөлбөртэй уялдуулах болно. “Бид 2019 оны зун үүнд хүрэхийн тулд хагас алхам урагшилна. Энэ жилийн 6-р сард бид өөрчлөгдөж, Шинэ Гэрээг судалж эхэлнэ.”
Семинарын суралцах үйл явц судруудад төвлөрсөн хэвээр байх ба Сүмийн удирдагчдын тайлбарласнаар сургалтын хөтөлбөр нь сургаалд тулгуурлах төдийгүй өсвөр үеийнхнийг хүчирхэгжүүлж, хамгаалж мөн номлол, гэрлэлт, Сүмийн үйлчлэлд бэлтгэхэд тусална.
“Энэ бол залуучуудад маань хүч чадал хэрэгтэй байгаа энэ үед маш чухал зүйл” хэмээн ахлагч Холланд хэлээд, “Энэ нь Сүмийн хийж буй зүйлүүдтэй гайхалтай уялдаж байгаа гэж бид бодож байна. Мөн энэ нь гэр оронд төвлөрсөн, Сүмээс болон одоо семинараас дэмжсэн гайхалтай нэгдэл байх болно гэж бид итгэж байна” гэлээ.
Сэргээлт үргэлжилсээр
Ахлагч Кларк уг өөрчлөлт энэ жил эхэлж байгаа шалтгааныг тайлбарлахдаа “Их Эзэний бошиглогч Ерөнхий чуулган дээр босож зогсоод, ‘Бид сайн мэдээг гэр оронд төвлөрсөн, Сүмээс дэмжсэн байдалд судлах хэрэгтэй байна. Чухамдаа бидэнд гэр оронд төвлөрсөн Сүм хэрэгтэй байна’ гэж хэлсэн болохоор энэ өөрчлөлт гарч байна. Тэрээр ингэж хэлсэн учраас бүх зүйл өөрчлөгдсөн” хэмээн хэлжээ.
Илчлэгдсэн өөрчлөлтийг хийх хүн хүчний асуудалд санаа зоволгүйгээр ерөнхийлөгч Нэлсоны удирдамжийн ачаар “Бид үүнийг хийх болно. Мөн бид үүнийг яаж хийх аргаа олох болно” гэж хэлсэн гэдгээ ахлагч Кларк тайлбарласан юм.
Энэ бол Сүмийн сэргээлт одоо хэрхэн үргэлжилж байгаагийн нэг жишээ юм гэж ахлагч Холланд тайлбарлав.
“Миний хувьд хамгийн их сэтгэл хөдөлгөсөн хэсэг бол Сэргээлт одоо ч гэсэн тохиосоор байгаа явдал юм. Сэргээлт, илчлэлт, бошиглогчийн удирдлага оршсоор байна. Энэ нь сүүлийн хэдэн сард гарсан өөрчлөлтүүдтэй ч давхцаж байгаа юм” хэмээн ахлагч Холланд хэллээ.
Ахлагч Холланд өөрийнхөө туршлагын талаар ярихдаа, “Би семинарт хайртай” хэмээн хэлэв.
Семинар өсвөр үеийнхний хувьд үнэ цэнтэй зүйл юм. Учир нь энэ нь тэднийг жишиг бүтээлүүдтэй нөхөрлөж, Аврагчийг танин мэдэж, Түүний сургаалууд дээр төвлөрөхөд тусалдаг гэж тэр хэлэв.
“Залуучууд маань Их Эзэн Есүс Христэд илүү гүн хөрвүүлэгдэх хэрэгтэй гэдгийг бид мэддэг” гэж ахлагч Кларк хэллээ. “Тэд судруудын талаар хувийн сүнслэг туршлагатай болох хэрэгтэй. Бид илүү ихийг хийснээр үүнийг хийхэд нь тэдэнд тусалж чадна гэж бодож байна. Тиймээс энэ бол уг өөрчлөлтийн нэг ашиг тус гэж би бодож байна.”
Семинарт сурсан зүйлээ гэр орондоо аваачиж, гэр бүлийнхэндээ зааж мөн гэрчлэх боломжийг өсвөр үеийнхэнд илүү их олгох нь “тэдний бодгалийг тэлж,” гэрчлэлийг нь хүчирхэгжүүлэх болно. Өсвөр насны хүүхэд Христийн тухай ярих үед гайхалтай зүйл тохиолддог хэмээн Кордон эгч хэлэв.
Хялбаршуулсан арга
Шинэ уялдаа холбоо нь олон өөрчлөлтийг авчрах боловч өөрчлөлтийг хүлээн авч, суралцах хүсэлтэй байснаар дэлхий даяарх семинарын шинэ сургалтын хөтөлбөр болон хуваарь илүү үр дүнтэй байх болно.
Энэ өөрчлөлтийн ачаар өсвөр үеийнхэн Ням гаргийн анги, семинар, хувийн судлах цагаараа өөр өөр судрууд уншихын оронд нэг судраас Христийн сургаалыг ойлгож, хэрэгжүүлэхэд илүү их цаг зарцуулах болно гэж Сүмийн удирдагчид тайлбарлав.
“Адислалуудын нэг нь амар хялбар байдлыг авчрах явдал байх нь тодорхой гэж би бодож байна” гэж Кордон эгч хэллээ. Өсвөр үеийнхэн юуг нэн тэргүүнд судлах ёстой талаар асуухыг олон удаа сонссон тухайгаа тэр хэлсэн байна. Тэд сайн мэдээнээс хялбар аргаар судалснаар илүү гүн ойлголтыг олж авч, Аврагчид илүү гүн хөрвүүлэгдэх болно гэж удирдагчид тайлбарлав.
Үүнээс гадна, өмнө нь семинарын сургалтын хөтөлбөр нь сэдвээр эсвэл судрыг дарааллаар нь судалдаг байсан бол шинэ арга нь сэдэв ба дарааллыг хослуулсан зааж, судлах арга бөгөөд төгс эзэмших сургаалын мэдлэгийг сайжруулж, ангид болон гэрт илүү гүн суралцах боломж олгоно гэж Вэбб ах хэллээ.
Мөн тэрээр сэдэв, дараалал хоёрын нэгдэл нь “амьдралд ойр байдлаар мөн амьдралынхаа хамгийн чухал цаг үед судруудыг хайрлаж, судруудын заадаг зүйлстэй ойр байхад тэдэнд туслах болно” гэж хэлэв.
Ахлагч Кларк “Бид суралцагчдаа илүү гүн эрэл хайгуул хийж, сайн мэдээний сургаалуудыг сайн ойлгоосой гэж хүсдэг. Түүнчлэн бид тэднийг өөр өөр судруудыг хослуулснаар ирдэг хүч чадлыг мэдрээсэй гэж хүсдэг. Тэгэхээр бид Мормоны Номыг судалж байхдаа Шинэ Гэрээнээс ч бас суралцаж чадна” гэж хэлсэн юм.
Судрууд хэрхэн нэгдэж, Христийн сургаалаар дамжуулан нэг нэгнээ дэмждэг болохыг ойлгох нь хүч чадлыг авчирдаг ба суралцагчид сайн мэдээний зарчмуудыг ойлгох үедээ тэдгээрийн дагуу амьдарч чадна гэж ахлагч Кларк тайлбарлав. Тэд сайн мэдээний дагуу амьдарч сурснаар “Их Эзэний болоосой гэж хүсдэг тийм хүмүүс болж чадна” гэж тэр хэлэ