Азийн хойд бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлд гарч буй өөрчлөлт 

title

2020 оны 8-р сарын 1-ний өдрөөс эхлэн Азийн хойд бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлд өөрчлөлт орох болно. Ахлагч Такаши Вада Азийн хойд бүсийн ерөнхийлөгчөөр, ахлагч Л.Тодд Бадж нэгдүгээр зөвлөхөөр, ахлагч Жэймс Р.Расбанд хоёрдугаар зөвлөхөөр тус тус үйлчлэх болно.
Ахлагч Расбанд 2019 оны 4-р сарын 6-ны өдөр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Далын Ерөнхий эрх мэдэлтнээр дэмжигдэн батлагдсан. Азийн хойд бүс дэх Сүмийн гишүүд ахлагч Расбандыг шинэ албанд томилогдсонд баяртай угтан авч, түүний манлайлал, үйлчлэлийг хүсэн хүлээж байгаа билээ. Мөн Мэри Расбанд эгчийг халуун дотно угтан авч байна.

Азийн хойд бүсийн ерөнхийлөгч асан ахлагч Юн Хуан Чэй Филиппин бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн хоёрдугаар зөвлөхөөр үйлчлэх шинэ томилгоогоо хүлээн аваад, Азийн хойд бүсээс шилжиж байгаа билээ. Азийн хойд бүс дэх Сүмийн гишүүд ахлагч Чэйд болон түүний гэргий Бон Кюүн Кү Чэй эгчид энэ бүсэд үзүүлсэн хайр, үйлчлэлд нь хайр, талархлаа илэрхийлээд, ахлагч Чэй Филиппин бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлд үйлчлэхээр болж байгаатай холбогдуулан тэдэнд хамгийн сайн сайхныг хүсэж байна.



 

Ахлагч Такаши Вада -Ерөнхийлөгч

Далын ерөнхий эрх мэдэлтэн, ахлагч Такаши Вада болон түүний гэргий Наоми Үэно Вада. Хуваалцсан: Скотт Г.Винтэртон, Дэзэрэт Ньюс, Дэзэрэт Ньюс

Ахлагч Такаши Вада 2018 оны 3-р сарын 31-ний өдөр 53 насандаа Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Далын ерөнхий эрх мэдэлтнээр дэмжигдэн батлагдсан. Энэ дуудлагыг хүлээн авах үедээ тэрээр Сайн мэдээний сургаалын багшаар үйлчилж байжээ.

Ахлагч Вада Бригам Янгийн Их сургуулийг 1990 онд хэл шинжлэлийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй, 1996 онд бизнесийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэгтэй төгссөн. Түүний мэргэжлийн замнал нь Нэгдсэн Улс болон Япон дахь үндэстэн дамнасан корпорацид хэд хэдэн албан тушаалыг хамарсан байдаг бөгөөд тэрээр Хойд Америкийн баруун хэсэг, Баруун хойд ба Азийн хойд бүсүүд дэх Сүмийн Ажлын албаны захирлын албан тушаалыг тус тус хашиж байжээ.

Ахлагч Вада Сүмийн хэд хэдэн дуудлагад үйлчилсэн бөгөөд үүнд Юта Солт Лэйк Сити Хойд номлолд бүрэн цагийн номлогч, салбарын ерөнхийлөгч, бишоп, Япон Токио Өмнөд номлолын ерөнхийлөгч, семинарын багш, тойргийн ганц бие залуу насанд хүрэгчдийн зөвлөх, Сайн мэдээний сургаалын багш зэрэг дуудлагад үйлчилж байжээ.

Такаши Вада Японы Нагано хотод 1965 оны 2-р сарын 5-ны өдөр төрсөн. Тэрээр Наоми Үэнотой 1994 онд гэрлэсэн. Тэд хоёр хүүхэдтэй.


 

Ахлагч Л.Тодд Бадж -1-р зөвлөх

Ахлагч Л.Тодд Бадж, Лори Капэнэр Бадж эгч нар Солт Лэйк Сити дэх Сүмийн төв оффисын өмнө, 2018 оны 4-р сарын 8, Даваа гараг. Ахлагч Бадж 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулганы үеэр Далын ерөнхий эрх мэдэлтнээр дэмжигдэн батлагдсан. Хуваалцсан: Скотт Г Винтэртон, Дэзэрэт Ньюс, Дэзэрэт Ньюс

Ахлагч Л.Тодд Бадж 2019 оны 4-р сарын 6-ны өдөр 59 насандаа Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Далын ерөнхий эрх мэдэлтнээр дэмжигдэн батлагдсан. Энэхүү дуудлагыг хүлээн авах үедээ тэрээр Бүсийн Далын гишүүнээр болон Юта Солт Лэйк Сити бүсийн Далын тавдугаар чуулгын гишүүнээр тус тус үйлчилж байжээ.

Ахлагч Бадж 1984 онд эдийн засгийн чиглэлээр Бригам Янгийн их сургуулийг бакалаврын зэрэгтэй дүүргэсэн. Тэрээр Японы Бэйн энд Компани, Ситибанк Н.А, Атланта болон Япон дахь Жи-И Капитал компаниудад ажилласан. 2003 онд Токио Стар Банк Лимитэдийн ерөнхийлөгч мөн гүйцэтгэх захирлаар томилогдож байв. 2008 оноос 2011 оны хооронд удирдах зөвлөлийнх нь даргаар ажилласан. 2011 онд тэрээр тус банкнаас тэтгэвэрт гарсан. Энэ хугацаанд мөн Хавайн Айрлайнсын захирлуудын зөвлөлийн гишүүнээр үйлчилсэн.

Ахлагч Бадж Сүмийн хэд хэдэн дуудлагад үйлчилсэн бөгөөд үүнд Япон Фукуока номлолд бүрэн цагийн номлогч, гадасны Залуу эрэгтэйчүүдийн ерөнхийлөгч, ахлагчдын чуулгын ерөнхийлөгч, гадасны гүйцэтгэх нарийн бичиг, бишопын зөвлөлийн зөвлөх, бишоп, гадасны ерөнхийлөгч мөн Япон Токио номлолын ерөнхийлөгч зэрэг дуудлагад үйлчилсэн

Лаурэнс Тодд Бадж 1959 оны 12-р сарын 29-ний өдөр Калифорнийн Питтсбургт төрсөн. Тэрээр Лори Капэнэртэй 1981 онд гэрлэсэн бөгөөд тэд зургаан хүүхдийн эцэг эх юм.


 

Ахлагч Жэймс Р.Расбанд -2-р зөвлөх

Мэри Расбанд эгч, шинэ Далын ерөнхий эрх мэдэлтэн Жэймс Р.Расбанд нар, 2019 оны 4-р сарын 8, Даваа гараг, Солт Лэйк Сити дэх Сүмийн төв оффисын өмнө. Хуваалцсан: Скотт Г Винтэртон, Дэзэрэт Ньюс, Дэзэрэт Ньюс

Ахлагч Жэймс Р.Расбанд 2019 оны 4-р сарын 6-ны өдөр 56 насандаа Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Далын ерөнхий эрх мэдэлтнээр дэмжигдэн батлагдсан. Энэ дуудлагыг хүлээн авах үеэр тэрээр Бүсийн далын гишүүнээр болон Юта Өмнөд бүсийн далын тавдугаар чуулгын гишүүнээр тус тус үйлчилж байсан.

Ахлагч Расбанд Бригам Янгийн Их сургуулийг 1986 онд Англи хэл, Дорно дахины судлал чиглэлээр бакалаврын зэрэгтэй төгссөн мөн 1989 онд Харвардын их сургуульд хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. Тэрээр Вашингтон, Сиэтл дэх Пэркинс Соиэд өмгөөлөгчөөр ажиллаж, ажлын гараагаа эхэлж байсан. 1995 онд Бригам Янгийн Их Сургуулийн Ж.Рэүбэн Кларк Хуулийн Сургуулийн тэнхимд ажилласан. Хожим нь 2009-өөс 2016 оны хооронд Рэүбэн Кларк Хуулийн Сургуулийн деканаар, хамгийн сүүлд Бригам Янгийн Их сургуулийн эрдэм шинжилгээний ажил хариуцсан дэд ерөнхийлөгчөөр үйлчилсэн.

Ахлагч Расбанд Сүмийн хэд хэдэн дуудлагад үйлчилсэн бөгөөд үүнд Солонгос Сөүл номлолд бүрэн цагийн номлогч, тойргийн номлолын удирдагч, тойргийн гүйцэтгэх нарийн бичиг, ахлагчдын чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвлөх, дээд зөвлөл, бишоп, гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвлөх, тойргийн Залуу эрэгтэйчүүдийн ерөнхийлөгч, бишопын зөвлөлийн зөвлөх, гадасны ерөнхийлөгч, Сайн мэдээний сургаалын багш мөн Скаутмастерын туслах зэрэг дуудлагад үйлчилсэн.

Жэймс Ричард Расбанд 1963 оны 3-р сарын 20-ны өдөр Вашингтоны Сиэтллд төрсөн. Тэрээр Мэри Диан Виллямстай 1984 онд гэрлэсэн бөгөөд тэд дөрвөн хүүхдийн эцэг эх юм.