Ерөнхий чуулганы захиас    

Jesus Christ

 

Хайрт ах, эгч, найз нөхөд минь, энэ үед та нарын болон танай гэр бүлийнхний эрүүл мэнд, эдийн засаг, ажил төрлийн талаарх асуудлууд оюун санааг тань бүрэн эзэмдэж байгааг би мэдэж байна.

COVID-19 вирусын цар тархалт амьдралд нөлөөлж, өдөр тутмын үйл ажиллагаанд саад учруулж байна. Энэ нь та нарт тулгарч буй бусад асуудал дээр нэрмээс болж байгаа нь лавтай. Саяхан Солт Лэйк Ситид газар хөдөлсөн нь бидний санааг улам зовниулж, стресс үүсгэж байгаа бас нэг жишээ юм.

Эдгээр бэрхшээл олон хүнд тогтворгүй байдлын мэдрэмжийг төрүүлж байгаа. Түгшүүрт энэ цаг үед хүмүүс яг юунд найдаж болох вэ гэж бодож байгаа.

Энэ нь саяхан нэг сайн найзтайгаа ярилцсан яриаг маань санагдуулж байна. Тэр хүн миний эртний танил бөгөөд өөр улсын засгийн газрын удирдах ажилтан байсан юм.

Би түүнтэй сүүлд уулзахдаа, тэргэнцэр дээр суугаад, хуралд орж ирэхийг нь хараад их гайхсан.

Тэгээд уг бие муутай найз маань надад “Би маш удаан өвчтэй байгаа. Ихэнх өдөр би орондоо хэвтээд, тааз руу ширтэн, юу үнэн болохыг мэдэхийг мөрөөддөг” гэж хэлж билээ.

Бэрхшээлт цаг үед үнэн шиг тайвшрал өгч, санаа амраадаг зүйл цөөхөн байдаг.

Төлөөлөгч Паул бидний өдрийг харсан бөгөөд бэрхшээлт цаг үе тохиох болно гэж бошиглосон.

ОЛОН хүн байнга суралцдаг боловч үнэний мэдлэгт ерөөсөө ирж чадахгүй байх болно гэж

тэрээр нэмж хэлсэн.

Юу үнэн бэ гэвэл, түгшүүрт дэлхийн гунигт харанхуйн дунд Есүс Христийн гэрэл

илүү хурц тод гэрэлтдэг нь үнэн билээ. Бид Түүнийг эрэлхийлж, Түүнийг сонсож сурах үед

Тэрээр бидний зүрх сэтгэл, оюун ухаанд үнэнийг ярьж чадна.

Иймээс бид 4-р сарын 4–5-нд болох Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн

Ерөнхий чуулганыг тэсэн ядан хүлээж байна. Бид Есүс Христийн сайн мэдээний гайхамшигт Сэргээлтийн талаар, Түүний сайн мэдээ бидний амьдралд хэрхэн амар амгаланг авчирдаг талаар

Сүмийн удирдагчдаасаа сонсох болно.

Одоо хүмүүс олноороо цугларч болохгүй байгаа учраас энэ чуулган арай өөрөөр явагдана. Гэхдээ Есүс Христ бол бидний Аврагч, Гэтэлгэгч бөгөөд Түүний сайн мэдээний бүрэн байдал

дэлхий дээр сэргээгдсэн гэдэг үнэн байнга заагдах болно.

Ямар ч итгэл уламжлалтай бай, сэргээгдсэн үнэний тайвшруулагч хүчинд баясахаар,

технологиор дамжуулан бидэнтэй нэгдэхэд би бүх хүнийг халуун дотноор урьж байна.

Би та нарт хайртай. Би та нарын төлөө залбирдаг. Энэхүү бэрхшээлт цаг үед Их Эзэн биднийг харж, халамжилж байгаа гэдгийг би та нарт бататган хэлье.

 

Энэхүү URL холбоос дээр дарж Ерөнхий чуулганыг үзнэ үү.