Дэлхийг гэрэлтүүлцгээе 2023 аяныг сурталчлах хэрэгсэл

lighthteworld2022

ДЭЛХИЙГ ГЭРЭЛТҮҮЛЦГЭЭЕ АЯНЫ ЗОРИЛГО ЮУ ВЭ?

Христийн мэндэлсний баярын улирлаар төлөвлөж буй үйл ажиллагаа, арга хэмжээндээ Дэлхийг гэрэлтүүлцгээе уриаг хэрхэн оруулж болох талаар бодолцоорой. Ингэснээр бусдыг хайрлаж, Христийн гэрлийг хуваалцаж, ирээд үзэн, ирээд туслах боломжуудаар дамжуулан Түүний гэрлийг хуваалцахаас ирдэг адислалуудыг мэдрэхэд бусдад туслах юм. Бид хүн бүрийг энэ жил Христийн гэрлийн баяр баяслыг 'Дээд өндөрт алдар нь байх болтугай, доор газарт амар тайван нь Түүний тааллыг олсон хүмүүст байх болтугай' (Лук 2:14) хэмээн хуваалцахыг урьж байна.

ДЭЛХИЙГ ГЭРЭЛТҮҮЛЦГЭЭЕ УРИАНЫ ЯМАР ЯМАР МАТЕРИАЛ БАЙГАА ВЭ?

Дэлхийг гэрэлтүүлцгээе урилганы загварыг хувь хувьдаа хэвлэх болон олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд ашиглахаар бэлдсэн. Энэхүү Христийн мэндэлсний баярын үеэр Христийн гэрлийн баяр баяслыг хуваалцахад гэр бүл, найзууд болон хөршүүдээ урихад эдгээр загварыг ашиглаж болно. Загваруудыг татаж аваад, PDF уншдаг апп ашиглан арга хэмжээнийхээ мэдээллийг оруулж болно. Хэрэв PDF уншдаг апп байхгүй бол Google Chrome зэрэг интернэт хөтөч ашиглан, мэдээллээ оруулж болно.

ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТОХИРУУЛАН ӨӨРЧЛӨХ ШААРДЛАГА ГАРВАЛ ЯАХ ВЭ?

Хэрэв үйл ажиллагаанд тухайлан өөрчилсөн урилга шаардлагатай болвол боломжтой хэн нэгнээр Дэлхийг гэрэлтүүлцгээе урианы хэв маяг, логог ашиглан урилгаа хийлгүүлэхийг зөвлөж байна. Логог татаж аваад, уг урианы санал болгосон өнгөнүүдээс хэрэгтэй хувилбараа сонгоод хийх боломжтой.

ЭДГЭЭР МАТЕРИАЛЫГ ХААНААС АВЧ БОЛОХ ВЭ?

Загвар болон нэмэлт зүйлсийг нэгжүүдэд зориулсан Дэлхийг гэрэлтүүлцгээе 2023 аяны эх сурвалжаас авна уу.

БАЙГАА МАТЕРИАЛУУДЫН ЖАГСААЛТ:

Эдгээр материалыг ашиглахын өмнө бид та бүхнийг ХЭВ МАЯГИЙН УДИРДАМЖ ба ГАДАС, ТОЙРГУУДЫН ЭХ СУРВАЛЖийг уншиж, ямар материалууд байгааг мөн тэдгээрийг хэрхэн ашиглах заавартай танилцана уу.

Та дараах загваруудыг эндээс татаж авч болно.

  • Христийн мэндэлсний баярын үдэшлэгийн урилга (Цагаан/Улаан)
  • Христийн мэндэлсний баярын хөтөлбөрт зориулсан урилга (Цагаан/Улаан)
  • Сүмийн цуглааны урилга (Цагаан/Улаан)
  • Хөгжмийн хөтөлбөрт зориулсан урилга (Цагаан)
  • Үйлчлэлийн урилга (Цагаан/Улаан)

Шаардлагатай бол та эдгээрийг (лого, зураг, од, хүрээ) ашиглан хүссэн загвараа бүтээж болно.


Хэрэв танд асуулт байвал, бидэнтэй холбогдоорой: MongolianServiceCenter@churchofjesuschrist.org

БУСАД МАТЕРИАЛ: