Дэлхийг гэрэлтүүлцгээе 2022 сурталчлах хэрэгслүүд

lighthteworld2022

ДЭЛХИЙГ ГЭРЭЛТҮҮЛЦГЭЭЕ УРИАНД ГАДАС, ТОЙРГИЙН ҮҮРЭГ ЮУ ВЭ?

Христийн мэндэлсний баярын улирлаар төлөвлөж буй үйл ажиллагаа, арга хэмжээндээ Дэлхийг гэрэлтүүлцгээе уриаг хэрхэн оруулж болох талаар бодолцоорой. Гадас, тойрог нь гишүүддээ бусдыг хайрлаж, Христийн гэрлийг хуваалцаж, ирээд үзэн, ирээд туслах боломжуудаар дамжуулан Түүний гэрлийг хуваалцахаас ирдэг адислалуудыг мэдрэхэд бусдыг урихад нь дэмжиж болно. Бид хүн бүрийг энэ жил Христийн гэрлийн баяр баяслыг 'Дээд өндөрт алдар нь байх болтугай, доор газарт амар тайван нь Түүний тааллыг олсон хүмүүст байх болтугай' (Лук 2:14) хэмээн хуваалцахыг урьж байна.

ГАДАС, ТОЙРГУУДАД ДЭЛХИЙГ ГЭРЭЛТҮҮЛЦГЭЭЕ УРИАНЫ ЯМАР ЯМАР МАТЕРИАЛ БАЙХ БОЛОМЖТОЙ ВЭ?

Гадас, тойргуудад зориулсан Дэлхийг гэрэлтүүлцгээе урилганы загварыг хувь хувьдаа хэвлэх болон олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд ашиглахаар бэлдсэн.Энэхүү Христийн мэндэлсний баярын үеэр Христийн гэрлийн баяр баяслыг хуваалцахад гэр бүл, найзууд болон хөршүүдээ урихад эдгээр загварыг ашиглаж болно. Загваруудыг татаж аваад, PDF уншдаг апп ашиглан арга хэмжээнийхээ мэдээллийг оруулж болно. Хэрэв PDF уншдаг апп байхгүй бол Google Chrome зэрэг интернэт хөтөч ашиглан, мэдээллээ оруулж болно.

ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТОХИРУУЛАН ӨӨРЧЛӨХ ШААРДЛАГА ГАРВАЛ ЯАХ ВЭ?

Хэрэв үйл ажиллагаанд тухайлан өөрчилсөн урилга шаардлагатай болвол боломжтой хэн нэгнээр Дэлхийг гэрэлтүүлцгээе урианы хэв маяг, логог ашиглан урилгаа хийлгүүлэхийг зөвлөж байна. Логог татаж аваад, уг урианы санал болгосон өнгөнүүдээс хэрэгтэй хувилбараа сонгоод хийх боломжтой.

МАТЕРИАЛУУДЫГ ХААНААС АВЧ БОЛОХ ВЭ?

Загварууд болон нэмэлт мэдээллийг эндээс авна уу: Дэлхийг гэрэлтүүлцгээе 2022 нэгжүүдэд зориулсан эх сурвалжууд

Боломжтой материалуудын жагсаалт энд байна : 

Эдгээр материалыг ашиглахаасаа өмнө ХАВТСЫГ АШИГЛАХ ЗААВАР, ЗАГВАРЫГ АШИГЛАХ ЗААВАР зэргийг уншиж, юу байгаа мөн хэрхэн ашиглах талаар ойлголттой болохыг зөвлөж байна.


Хэрэв танд асуулт байвал, бидэнтэй холбогдоорой: MongolianServiceCenter@churchofjesuschrist.org

БУСАД МАТЕРИАЛ: