ДЭЛХИЙГ ГЭРЭЛТҮҮЛЦГЭЭЕ АЯНЫ ЗОРИЛГО ЮУ ВЭ?
Христийн мэндэлсний баярын улирлаар төлөвлөж буй үйл ажиллагаа, арга хэмжээндээ Дэлхийг гэрэлтүүлцгээе уриаг хэрхэн оруулж болох талаар бодолцоорой. Ингэснээр бусдыг хайрлаж, Христийн гэрлийг хуваалцаж, ирээд үзэн, ирээд туслах боломжуудаар дамжуулан Түүний гэрлийг хуваалцахаас ирдэг адислалуудыг мэдрэхэд бусдад туслах юм. Бид хүн бүрийг энэ жил Христийн гэрлийн баяр баяслыг 'Дээд өндөрт алдар нь байх болтугай, доор газарт амар тайван нь Түүний тааллыг олсон хүмүүст байх болтугай' (Лук 2:14) хэмээн хуваалцахыг урьж байна.
ДЭЛХИЙГ ГЭРЭЛТҮҮЛЦГЭЭЕ УРИАНЫ ЯМАР ЯМАР МАТЕРИАЛ БАЙГАА ВЭ?
Дэлхийг гэрэлтүүлцгээе урилганы загварыг хувь хувьдаа хэвлэх болон олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд ашиглахаар бэлдсэн. Энэхүү Христийн мэндэлсний баярын үеэр Христийн гэрлийн баяр баяслыг хуваалцахад гэр бүл, найзууд болон хөршүүдээ урихад эдгээр загварыг ашиглаж болно. Загваруудыг татаж аваад, PDF уншдаг апп ашиглан арга хэмжээнийхээ мэдээллийг оруулж болно. Хэрэв PDF уншдаг апп байхгүй бол Google Chrome зэрэг интернэт хөтөч ашиглан, мэдээллээ оруулж болно.
ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТОХИРУУЛАН ӨӨРЧЛӨХ ШААРДЛАГА ГАРВАЛ ЯАХ ВЭ?
Хэрэв үйл ажиллагаанд тухайлан өөрчилсөн урилга шаардлагатай болвол боломжтой хэн нэгнээр Дэлхийг гэрэлтүүлцгээе урианы хэв маяг, логог ашиглан урилгаа хийлгүүлэхийг зөвлөж байна. Логог татаж аваад, уг урианы санал болгосон өнгөнүүдээс хэрэгтэй хувилбараа сонгоод хийх боломжтой.
Боломжтой материалуудын жагсаалт энд байна :
- Христийн мэндэлсний баярын үдэшлэгийн урилга (White/Red)
- Христийн мэндэлсний баярын хөтөлбөрт зориулсан урилга (White/Red)
- Сүмийн цуглааны урилга (White/Red)
- Хөгжмийн хөтөлбөрт зориулсан урилга (White)
- Үйлчлэлийн урилга (White/Red)
- Харах материалууд (Лого, зураг, од, хүрээ)
Эдгээр материалыг ашиглахаасаа өмнө ЗАГВАРЫГ АШИГЛАХ ЗААВАР зэргийг уншиж, юу байгаа мөн хэрхэн ашиглах талаар ойлголттой болохыг зөвлөж байна.
Хэрэв танд асуулт байвал, бидэнтэй холбогдоорой: MongolianServiceCenter@churchofjesuschrist.org
БУСАД МАТЕРИАЛ:
- Гэрлээ хуваалцах 50 санаа (PDF татах)
- Тараах хуудас (2 төрөл/PDF татах)
- Христ Хүү (Бэлтгэлтэйгээр)