ДЭЛХИЙГ ГЭРЭЛТҮҮЛЦГЭЭЕ АЯН ДАХЬ ГАДАС, ТОЙРГИЙН ҮҮРЭГ ЮУ ВЭ?
Энэ Христийн мэндэлсний баярын улиралд гадас, тойрог тань төлөвлөсөн үйл ажиллагаа, үйлчлэл, тэмдэглэлт арга хэмжээгээр дамжуулан Дэлхийг гэрэлтүүлцгээе аянд хэрхэн оролцож болох талаар бодоорой. Гадас, тойргууд нь гэр бүл, найзууд болон бусдад хайраа илэрхийлж, Христийн гэрлийг хуваалцаж, үйлчлэлээс ирдэг баяр баясгаланг мэдрэхэд нь гишүүдэд тусалж чадна. Бид хүн бүрийг энэ жил Христийн гэрлийг хуваалцахдаа “Дээр өндөрт алдар нь Бурханд байх болтугай, доор газарт амар тайван нь Түүний тааллыг олсон хүмүүст байх болтугай” (Лук 2:14) хэмээн төвлөрөхийг урамшуулж байна.
ДЭЛХИЙГ ГЭРЭЛТҮҮЛЦГЭЭЕ АЯНЫ ЯМАР ҮЙЛ АЖИЛЛАГАА, АРГА ХЭМЖЭЭ БАЙЖ БОЛОХ ВЭ?
Тойрог, гадсаа урамшуулах зарим санааг жагсаав:
- 12-р сарын 22-нд ариун ёслолын онцгой цуглаан
- Христийн мэндэлснийг тэмдэглэх хөгжмийн арга хэмжээ
- Христийн мэндэлснийг харуулсан үзүүлэн эсвэл амьдраар жүжигчлэн үзүүлэх
- Есүс Христэд төвлөрсөн нээлттэй хаалганы өдөрлөг
- Орон нутгийн хэрэгцээнд тулгуурласан үйлчлэлийг засгийн газар, энэрлийн байгууллага зэрэг байгууллагуудтай хамтран хийх
- Улаан загалмайтай хамтран цус хандивлах арга хэмжээ зохиох
ГАДАС, ТОЙРГУУДАД ЗОРИУЛСАН ДЭЛХИЙГ ГЭРЭЛТҮҮЛЦГЭЭЕ АЯНЫ ЯМАР ЭХ СУРВАЛЖ БАЙГАА ВЭ?
-
Зөвлөлийн жишээ хөтөлбөр: Гадас, тойргийн зөвлөлд зориулсан жишээ хөтөлбөр нь Христийн мэндэлсний баярын үйл ажиллагаануудыг төлөвлөхөд тусална. Уг хөтөлбөрийг ашиглахгүй байж болох ч хурлын үеэр хэлэлцэх үндсэн мэдээллийг багтаасан болно.
-
15 минутын толилуулга: Энэ жил бид Дэлхийг гэрэлтүүлцгээе аяныг танилцуулах 15 минутыг толилуулгыг бэлдсэн ба үүнийг сумийн цуглааны 2-р цаг дээр ашиглана. Тодорхой заасан огноо байхгүй ч 11-р сард толилуулбал бэлтгэл ажилд тустай юм.
-
Дэлхийг гэрэлтүүлцгээе хуудас: Уг хуудас нь гэр бүл, хувь хүмүүст баярын улирлаа Христ дээр төвлөрөнгөө сайхан сэтгэлийн үйлсийг төлөвлөхөд нь туслах зорилготой. Уг хуудсанд сайн үйлсээ хөтлөх наадаг зураг багтсан ба 11-р сарын сүүлчээр тойргуудад тараагдах болно. Мөн гишүүдийг найзууд болон хөрштэйгөө хуваалцахад зориулан нэмэлт хувиудыг (20%) илгээнэ.
-
Загварууд болон эх сурвалжууд: Гадас, тойргуудад гэр бүл, найз, хөршүүдээ Христийн мэндэлсний баярт нэгдэхийг урихад нь туслах урилгын загварыг хэвлэх болон олон нийтийн сүлжээнд ашиглаж болохоор бэлдсэн. Эдгээр загварыг бүх төрлийн PDF файл уншигч, Google Chrome зэрэг хөтчөөр өөрчлөх боломжтой.
ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЗОРИУЛСАН ӨӨРЧЛӨХ ШААРДЛАГА ГАРВАЛ ЯАХ ВЭ?
Хэрэв танай үйл ажиллагаанд өөр урилга хэрэгтэй гэж үзвэл Дэлхийг гэрэлтүүлцгээе аяны загваруудыг тус тусад нь ашиглаж болно. Лого зэрэг файлуудыг татсаныхаа дараа та хэрэгцээндээ тохируулан аянаас өгөгдсөн өнгөнүүдийн дагуу өөрчлөх боломжтой.
МАТЕРИАЛУУДЫГ БИ ХААНААС АВАХ ВЭ?
Хэвлэсэн аяны цаглавар, наадаг зургуудыг 11-р сарын сүүлчээр нэгжүүдэд тараана. Нэмэлт дижитал материал болон загварууд хэрэгтэй бол эндээс авна уу:
БАЙГАА МАТЕРИАЛУУДЫН ЖАГСААЛТ:
Эдгээр материалыг ашиглахын өмнө бид та бүхнийг ХЭВ МАЯГИЙН УДИРДАМЖ ба ГАДАС, ТОЙРГУУДЫН ЭХ СУРВАЛЖийг уншиж, ямар материалууд байгааг мөн тэдгээрийг хэрхэн ашиглах заавартай танилцана уу.
Та дараах загваруудыг эндээс татаж авч болно.
- Христийн мэндэлсний баярын үдэшлэгийн урилга (Цагаан/Улаан)
- Христийн мэндэлсний баярын хөтөлбөрт зориулсан урилга (Цагаан/Улаан)
- Сүмийн цуглааны урилга (Цагаан/Улаан)
- Хөгжмийн хөтөлбөрт зориулсан урилга (Цагаан)
- Үйлчлэлийн урилга (Цагаан/Улаан)
Шаардлагатай бол та эдгээрийг (лого, зураг, од, хүрээ) ашиглан хүссэн загвараа бүтээж болно.
Хэрэв танд асуулт байвал, бидэнтэй холбогдоорой: MongolianServiceCenter@churchofjesuschrist.org