Лэкси Вокэр ба түүний найзууд 2020 оны 6-р сарын 27-нд онлайн тоглолтоо толилуулна

    concert

    Хэзээ: 6-р сарын 27-ны 10 цагт
    Хаана: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Facebook болон YouTube сувгаар шууд дамжуулна
     

    Concert Live Link(YouTube) 

    Concert Live Link(Facebook)


    Монгол (10 цаг)

    Япон (11 цаг)
    Солонгос (11 цаг)
    Гуам (12 цаг)

    Уран бүтээлчид: Лэкси Вокэр, Адам Турли, Мадилин Пэйж

    Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Азийн Хойд бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл найдвар төрүүлж, сэтгэл сэргээхийн тулд тус бүсийн өсвөр үеийнхэнд зориулсан “Лэкси Вокэр ба түүний найзууд” нэртэй хоёр дахь удаагийн онлайн тоглолтыг ивээн тэтгэж байна. Энэхүү тоглолтыг олон киноны дуу, ТВ шоу, Сүмийн цомгууд бичигдсэн газар болох алдарт СОУЛАРИУМ (SOULARIUM) студиэс шууд дамжуулна. Шууд дамжуулалт 6-р сарын 27-ны өдөр Гуам/Микронезийн цагаар 24:00 цагт, Япон, Солонгосын цагаар 11:00 цагт, Монголын цагаар 10.00 цагт Facebook болон YouTube-ээр цацагдана. Дэлхийн өнцөг булан бүрээс үзэх үзэгчид аль ч орны пэйж хуудсанд холбогдон нэгдэж болно.