Хүчтэй бай

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн сүмийн гишүүд 'Хүчтэй бай' хэмээх дуугаар клип хийжээ. Уг клипэнд тоглосон хүмүүс нь бүгд Хожмын үеийн гэгээнтэн сүмийн гишүүд бөгөөд Be One Entertainment уг клипны зураг авалтыг хийсэн байна. Сүмийн сургаалийг орчин үеийн хэмнэлд оруулсан хип хоп болон морин хуурын аялгуу зэрэгтэй хослуулсан гайхалтай бүтээл болсон байна. 

Уг бүтээлийг хийсэн Be One студи нь мөн Хожмын Үеийн Гэгээнтэн сүмийн гишүүдийн байгуулсан хувийн студи бөгөөд олон сайхан уран бүтээлийг цувралаар хийсээр байгаа юм. Тэдгээрийн тухай зарим бичлэгүүдийг энэ 7 хоногийн турш сүмийн Фэйсбүүк хуудас дээр нийтэлж байгаа тул та бүхэн сонирхож бусадтай харамгүй хуваалцахыг уриалж байна.

Тэдний шинэ уран бүтээл болох урам зориг өгч сэтгэл сэргээх гайхалтай үгтэй энэ дууг та бүхэн таалан соёрхоно уу.