КОВИД-19-тэй тэмцэхэд үзүүлсэн тусламж хэрхэн Сүмийн үзүүлж байсан хамгийн том хүмүүнлэгийн тусламж болсон бэ?

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

'КОВИД-19-тэй тэмцэхэд үзүүлсэн тусламж нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн үзүүлж байсан хамгийн том хүмүүнлэгийн тусламж боллоо' хэмээн ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон хэлэв.

Сүмийн мэдээний шинэ бичлэгт ерөнхийлөгч Нэлсон, түүний гэргий Вэнди Нэлсон нар дэлхий даяарх гишүүдийн сүүлийн саруудын өгөөмөр хандивын талаар онцоллоо. Гишүүдийн мацгийн өргөл болон сайн дурын хандивууд өссөн бөгөөд гишүүд 500 гаруй үйлчлэлийн төслийг гүйцэтгэжээ.

'Эдгээр айдас, тусгаарлалт, аюулын мэдрэмжийг бусдад анхаарал халамж тавьснаар хамгийн сайн даван туулна' хэмээн ерөнхийлөгч Нэлсон хэллээ.

Нэлсон эгч цар тахлын талаар 'Хүмүүсийн энэ агуу сэтгэлийг харахад зүрх тайвшрах мэт санагдаж байна' хэмээн хэлсэн бол ерөнхийлөгч Нэлсон:

'Урдах зам тань үргэлж бартаатай байх боловч хүрэх газар тань тайван бас аюулгүй байх болно. Тиймээс суудлын бүсээ чангалаад бартаатай замыг туулан, зөвийг хийгээрэй мөн шагнал тань мөнхийн байх болно' гэж хэлсэн.

 


Бишоп Жэралд Коссэй

Хөршөө хайрла: Сүм дэлхий даяарх КОВИД-19 хүмүүнлэгийн халамжийн үйл ажиллагаанд нэгджээ