Хоёр гадасны хамтарсан түүхчдийн сургалт болов

Хоёр гадасны хамтарсан түүхчдийн сургалт болов

Улаанбаатар баруун болон зүүн гадасны түүхчдийн хамтарсан сургалт тавдугаар сарын 29-нд боллоо. Сургалтад хоёр гадасны бүх нэгжийн түүхчид оролцож, хэрхэн түүхийн тайлан хийхийг суралцав. Сургалтыг зүүн гадасны түүхч Д.Дашгэрэл, түүний туслах Э.Гэгээннаран, баруун гадасны түүхч Д.Цэрэндолгор нар удирдан явуулсан байна. Мөн саяхан сүмийн жил тутмын түүхийн тайлан бэлтгэх шинэ гарын авлага гарсан бөгөөд сургалтын гол зорилго эл гарын авлагыг танилцуулах байв.

Их Эзэн Сургаал ба гэрээ 21:1-д “Миний сүмийн талаарх чухал зүйлсийн түүхийг бичиж, бий болгохоо үргэлжлүүл” хэмээн зарлигласан байдаг. Эл зарлигийг биелүүлэхээр дуудагдсан түүхчид маань ийнхүү өөрсдийгөө бэлтгэсэн юм.

Сүмийн жил тутмын түүхийн зорилго нь Бурхан хүүхдүүдийнхээ төлөө юу хийж гүйцэтгэсэн болон Тэр үргэлж амлалтаа биелүүлдгийг сануулснаар гишүүдийг Христэд ойр авчрах, Сүмийн үе үеийн түүхийн баримтыг үргэлжлүүлэн хөтлөх, хувь хүн болон гэр бүлийг өргөмжлөлд бэлтгэхэд туслах эрхэм зорилготой билээ. Энэхүү тэнгэрлэг үүргээ биелүүлэхэд нь сүмийн гишүүн нэг бүрийн тусламж түүхчдэд хэрэгтэй байдаг.

Тиймээс та сүмийн байрныхаа зарлалын самбарт өлгөсөн “Түүхчдээ дэмжье” зурагт хуудаснаас тойргийнхоо түүхчийг хэрхэн дэмжихийг суралцаарай.