Шинээр зохион байгуулагдсан Улаанбаатар Зүүн Гадасны Ерөнхийлөгчийн Зөвлөл
Шинээр дуудагдсан Монгол Улаанбаатар Зүүн Гадасны Ерөнхийлөгч Н.Адъяаболд, түүний гэргий Туул гэр бүл болон Азийн бүсийн Ерөнхийлөгчийн Зөвлөх Сэм Вонг, Бүсийн Ахлагч Торонто нарын хамт
Монголын УБ Зүүн Гадас, Баруун Гадас, мөн УБ Номлолын ерөнхийлөгчид гэр бүлийн гишүүдийн хамт
Монгол УБ Зүүн Дүүргийн Ерөнхийлөгчөөр үйлчилсэн ах нар: Зүүнээс үйлчилсэн дарааллаараа: Цэрэнням, Алтансүх, Ганхуяг, Адъяаболд
Монгол Улаанбаатар Номлолд 3 жил үйлчилсэн Ерөнхийлөгч Бенсон ах, эгч нар сүүлийн чуулгандаа үг хэлж байгаа нь
Монгол Улаанбаатар Номлолд 3 жил үйлчилсэн Ерөнхийлөгч Бенсон ах, эгч нар сүүлийн чуулгандаа үг хэлж байгаа нь
Азийн бүсийн ерөнхийлөгчийн 1-р зөвлөх Сэм Вонг үг хэлж байгаа нь
Гишүүд шинэ гадсыг дэмжихээр цуглаж байгаа нь
Гадасны найрал дуучид ая дуугаа өргөв
Өнөөдөр буюу тавдугаар сарын 29-нд Монгол улсад Сионы хоёр дахь гадсыг байгуулах түүхэн үйл явдал боллоо. Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд баруун гадас, зүүн дүүргийн бүх гишүүдийн хамтарсан чуулган болж, зүүн дүүргийг гадас болгох ажил хэргийг Азийн бүсийн далын гишүүн, ахлагч Торонто зохион байгуулсан юм.
Шинээр зохион байгуулагдаж буй зүүн гадасны ерөнхийлөгчөөр Н.Адьяаболд ах, түүний нэгдүгээр зөвлөхөөр Х.Батболд ах, хоёрдугаар зөвлөхөөр Э.Ананд ах нар тус тус дуудагдав. Мөн хоёр гадасны нутаг дэвсгэрт өөрчлөлт орж, Сэлбэ тойргийг зүүн гадасны харьяа нэгж болголоо. Чуулган дээр Н.Адьяаболд, П.Туул, Л.Мөнхжаргал, Х.Батболд, баруун гадасны ерөнхийлөгч О.Одгэрэл, номлолын ерөнхийлөгч Жозеф Бэнсон, Бэнсон эгч, ахлагч Торонто, ахлагч Вонг нар үг хэлж, гэрчлэлээ хуваалцсан юм.
Үүний зэрэгцээ, Монгол Улаанбаатар номлолын ерөнхийлөгч Жозеф Бэнсоны үйлчлэлийн хугацаа дуусч байгаа бөгөөд энэ чуулган түүний гэр бүлийн оролцсон хамгийн сүүлчийн чуулган байлаа. Тэд ирэх зургаадугаар сарын сүүлчээр нутаг буцна.
Мөн хоёр гадасны хамтарсан найрал дуу “Сион хотын эгч нар, Хиламаны арми”, “Их Эзэн бол хоньчин” зэрэг дууг дуулж, Ариун сүнсийг урьсан юм.
Ийнхүү Их Эзэн Монголын гэгээнтнүүдийн итгэл, хичээл зүтгэлийг шагнан, Сионы хоёр дахь гадсыг байгуулж, Ариун сүмтэй болох тэр гайхалтай өдөр ойртсоныг санууллаа. Эл чуулганд Их Эзэн Сүнсээ харамгүй цутгасан агаад ирсэн хүн бүр Улаанбаатар төв гадсыг байгуулах итгэл найдвар өвөрлөн буцлаа. Чуулганд нийт 809 гишүүн иржээ.