Хан-Уул, Сэлбэ тойргууд хуваагдаж, Жаргалант салбар тойрог болов

Хан-Уул, Сэлбэ тойргууд хуваагдаж, Жаргалант салбар тойрог болов

Зүүн гар талаас Хан-Уул тойргийн бишопын нэгдүгээр зөвлөх Гаррэтт Вилсон, бишоп А.Энхбаатар, түүний хоёрдугаар зөвлөх Т.Жанибек, Туул тойргийн бишопын нэгдүгээр зөвлөх Г.Алтансүх, бишоп П.Эрдэнэбилэг, хоёрдугаар зөвлөх Ч.Хосбаяр Улаанбаатар баруун гадасны Хан-Уул тойрог хуваагдаж, Туул, Хан-Уул хэмээх хоёр тойрог болон зохион байгуулагдлаа. Хан-Уул тойргийн дөрөвдүгээр сарын 17-ны ариун ёслолын цуглаан дээр гадасны удирдагчид шинэ тойрог зохион байгуулах ажил хэргийг явуулсан юм.

Хоёр тойргийн газарзүйн байрлал Туул голоор зааглагдах бөгөөд голын өмнөх хэсэг нь Хан-Уул, хойд хэсэг нь Туул тойрог болов. Ингэснээр Зайсан, Нисэх, Яармагт амьдардаг гишүүд шинэ Хан-Уул тойрогт харьяалагдаж, үлдсэн хэсэг нь Туул тойрогт явах юм. Туул тойргийн бишопоор П.Эрдэнэбилэг, нэгдүгээр зөвлөхөөр Г.Алтансүх, хоёрдугаар зөвлөхөөр Ч.Хосбаяр, бичиг хэргийн ажилтнаар Г.Энхтулга, гүйцэтгэх нарийн бичгээр Б.Бат-Орхон ах нар дуудагдав.

Харин Хан-Уул тойргийн бишоп Энхбаатар ах хэвээр үлдэж, шинэ зөвлөхүүдтэй боллоо. Түүний нэгдүгээр зөвлөхөөр Гаррэтт Вилсон, хоёрдугаар зөвлөхөөр Т.Жанибек, бичиг хэргийн ажилтнаар Рич Биндрап, гүйцэтгэх нарийн бичгээр П.Билигт ах нарыг тус тус дуудсан юм. Ийнхүү шинэ удирдагчид маань гадасны удирдлагуудаас дуудлагын адислалаа авч, шинэ тойргуудаа тохинуулах ажилд шамдан оров. Уг ариун ёслолын цуглаанд 206 хүн ирсэн нь зорилгодоо хүрсэн бахдам амжилтыг нь давхар илтгэсэн юм. Энэ өдөр Монголын Сүмийн түүхэнд онцгой өдөр байв. Учир нь 2001 онд хамгийн сүүлчийн шинэ нэгж зохион байгуулагдсанаас хойш 15 жилийн турш нэг ч шинэ нэгж байгуулагдаагүй байсан билээ.

Мөн тавдугаар сарын 22-ны Хүндэтгэлийн өдөр Сэлбэ тойрог Баянгол, Сэлбэ хэмээх хоёр шинэ тойрог болж хуваагдлаа. Тойрог хуваах ажил хэргийг баруун гадасны ерөнхийлөгч О.Одгэрэл ах удирдан явуулав. Шинэ Сэлбэ тойргийн бишопоор Д.Ганболд, түүний нэгдүгээр зөвлөхөөр П.Билэгсайхан, хоёрдугаар зөвлөхөөр Б.Хаш-Эрдэнэ мөн Баянгол тойргийн бишопоор Б.Тамир, нэгдүгээр зөвлөхөөр Д.Энхбаяр, хоёрдугаар зөвлөхөөр Ч.Буянбаатар ах нар дуудагдлаа. Сэлбэ тойрог Монголын хамгийн ууган тойрог бөгөөд олон удаа хуваагдаж байсан түүхтэй.

Мөн энэ өдөр баруун гадасны нэгж болох Жаргалант салбар Тэргүүн Зөвлөлийн зөвшөөрлөөр тойрог болов. Нэгжийн статус солих ажил хэргийг Улаанбаатар баруун гадасны ерөнхийлөгчийн хоёрдугаар зөвлөх С.Цэрэнням удирдан явуулсан бөгөөд бишопоор Ж.Батмөнх ах дуудагджээ.  

Баруун гадсанд гурван ч шинэ тойрог зохион байгуулагдаж, Сионы хоёр дахь гадас байгуулагдсан явдал “Уулнаас хүний гар хүрэлгүй цавчигдсан нэгэн чулуу өнхрөн өнхөрсөөр дэлхийг дүүргэнэ” (Даниел 2:44-45, С ба Г 65:2) хэмээх Даниелийн бошиглолыг гүйцэлдүүлж, Их Эзэний ажил эх оронд маань урагшилсаар буйг гэрчилнэм.