Ариун сүмийн ёслол авахад дэмжих сангийн маягт (GTPAF)

Mongolian Temple

Ариун сүмийн ёслол авахад дэмжих сангийн маягтын зорилго нь зохистой боловч эдийн засгийн хувьд хүндрэлтэй гишүүн болон гэр бүлийг өөрсдийн ёслолыг хүлээн авахад нь санхүүгийн хувьд дэмждэг сан юм.

Уг сангийн маягтийг бөглөхөөсөө өмнө дараах зүйлсийг эхлээд бэлдсэн байх:

  1. Ариун сүм явахад зохистой байх
  2. Ариун сүмийн эрхийн бичгээ авсан байх
  3. Санхүүгийн хувьд өөрийн чадах хэмжээнд замын зардлын мөнгөө хадгалсан байх
  4. Явахад дор хаяж 6 сарын хүчинтэй гадаад пасспортай байх, хүн бүрээр
  5. Гэр бүлийн түүхээ хөтлөж, өвөг дээдсийнхээ ёслолыг хийх картыг FamilySearch.org-оос хэвлэсэн байх
  6. Явахаасаа 90 хоногийн өмнө уг маягтийг бөглөх

Улмаар уг маягтийг татаж аваад Adobe Reader програмаар PDF файлаар бөглөөд, бишоп, гадасны ерөнхийлөгч гарын үсгээ цахимаар зураад,  бүсийн GTPAFASN@churchofjesuschrist.org хаяг руу илгээх юм. 

Бүсийн ерөнхийлөгчийн зөвшөөрлийн мэдээ бүсээс гадасны ерөнхийлөгчид, гадасны ерөнхийлөгчөөс бишопт, эцэст нь бишопоос гишүүнд дамжиж ирнэ.

Зөвшөөрөл нь ирсэний дараа тухайн гишүүн Үйлчлэлийн төвийн Аялал хариуцсан ажилтантай 70160728 утасны, дотуур дугаар 3-аар холбогдож ариун сүмийн ёслолын цагаа, онгоцны тийзээ, буудаллах буудлаа  захиалуулж авна.