2026 оны 4-р сарын Ерөнхий чуулган  

GC image

Ерөнхий чуулган гэж юу вэ?

Ерөнхий чуулган бол дэлхий даяар 48 сая гаруй хүн үздэг онлайн хуралдаан юм. Энэхүү чуулганаар Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн удирдагчид Есүс Христийн сургаалыг зааж, дэлхийн бүх хүнд зориулсан захиасыг хуваалцдаг. Та энэхүү чуулганыг үзсэнээр энэ амьдралын зорилго, аз жаргалтай гэр бүлийн нууц гэх мэт бусад олон сэдвийн талаар сурч авах боломжтой.

Ерөнхий чуулганыг үзнэ үү 

Бид та бүхнийг 2026 оны 4-р сарын Ерөнхий чуулганд урьж байна. Чуулганаас өмнө асуултуудаа бэлдэх нь танд хувийн ичлэлт хүлээн авахад туслах болно. Энэ чуулганаар та сүнслэг захиас, удирдамжийг Тэргүүн зөвлөл, Арван хоёр төлөөлөгчийн чуулга болон Сүмийн бусад Ерөнхий эрх мэдэлтнээс сонсох болно.

Азийн Хойд бүс энэ удаагийн Ерөнхий Чуулганыг Ерөнхий чуулганы дараагийн долоо хоногийн бямба, ням гарагт олон улс даяарх гишүүдтэй хамт үзэхээр шийдээд байна.

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү

  • Бямба гаргийн хуралдаан

    • Хэзээ: 4-р сарын 11 

    • Хаана: Гэртээ болон Сүм дээр

  • Ням гаргийн хуралдаан

    • Хэзээ:  4-сарын 12

    • Хаана: Гэртээ болон Сүм дээр

 

GC family

Татаж авах холбоос

Өсвөр үеийнхэнд зориулсан Ерөнхий чуулганы тэмдэглэлийн дэвтэр
 

Ерөнхий чуулганы видеоны холбоосууд

Номын сан (Gospel Library)

YouTube
 

* Анхааруулга: Бид цаашид монгол хадмалтай видеонууд нийтлэхгүй, зөвхөн монгол орчуулгатай видеонуудыг нийтлэх болно.

 


Гэр бүлүүд өглөө оройдоо өвдөг сөгдөн хамтдаа залбирч, адислалууддаа талархан, тулгарсан асуудлууддаа тусламж хүсэн залбирахад агуу адислалууд ирдэг.

Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс, 2025 оны 10-р сарын Ерөнхий чуулган