Эхний өдөр: Есүс бусдын ачаанаас өргөлцсөн шиг та ч бас өргөлцөж чадна.

Эхний өдөр: Есүс бусдын ачаанаас өргөлцсөн шиг та ч бас өргөлцөж чадна.

Танилцуулах хэсэг

Хэн ч мөрөн дээрээ Есүс Христтэй адил хүнд ачаа үүрч байгаагүй. Есүс бүхний доор бууж ирснээр бидний ачаанаас өргөлцөж болох газарт Өөрийгөө аваачсан. Бид хүч чадлаа амьдралын хүнд хэцүү нугачаанд сөхөрч яваа хүмүүст өгөх юм бол хамгийн хүнд ачаа ч гэсэн хөнгөрнө.

Компанит арга хэмжээнд оролцох энгийн гурван арга зам

  • Эргэн тойронд тань ачаанаас нь өргөлцөж туслах шаардлагатай хүн байгаа эсэхийг олохын тулд Тэнгэрлэг Эцэгт хандан залбирч, асуу.
  • Бусдад үйлчлэх хүч чадлын талаар өгүүлсэн энэ урам зориг өгсөн видео бичлэгийг үзээд, бусадтай хуваалц. ('LIFT' Mormon message: https://www.youtube.com/watch?v=YAuqdPWTGLI)
  • Найздаа гэрээ нүүлгэхэд нь сайн дураараа тусал.

Оролцож болох өөр арга замууд

  • Донтолтоос ангижрах үйл явцад оролцож байгаа хүмүүсийн талаар илүү ихийг олж мэд. (https://www.mormonchannel.org/12steps)
  • Матай 11:28-30-ийг уншаад, амьдралынхаа хамгийн хүнд хэцүү бэрхшээлийг даван туулахад маань Аврагч хэрхэн тусалж болох тухай ярилц.
  • Гадаа цас орж байна уу? Хүрзээ аваад, настай хөршийнхөө автомашины замыг цэвэрлэж өг.
  • Залбирснаар ачаагаа үүрэхэд тань тус болж байсан туршлагаа олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хуваалц.
  • Та настай эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүн асардаг хэн нэгнийг таних уу? Ийм хүн дээр цаг зав гарган зочил. Хийлгүүлэх ажил байгаа эсэхийг түүнээс асуу.
  • Оюутан, суралцагчдын хувьд хэн нэгэнд үүргэвчийг нь үүрэхийг санал болго. Сайхан сэтгэлийн тусламж үнэхээр хэрэгцээтэй байгаа хэн нэгний талаар бодож олохыг хичээ.

Судар

МАТАЙ 11:29-30

29. Буулгыг минь өөр дээрээ авч, Надаас суралц. Учир нь Би зүрх сэтгэлдээ дөлгөөн, даруу билээ. Тэгээд та нар сэтгэлдээ амралтыг олох болно.
30. Миний буулга амархан, Миний ачаа хөнгөн гэв.


Товч хэсэг

БИ БУСДЫН АЧААНААС ӨРГӨЛЦӨНӨ.

БИ БУСДЫН АЧААНААС ӨРГӨЛЦӨНӨ.