Булган аймаг дахь ахмадын амралт, сувилалд хандив өгөв

Булган аймаг дахь ахмадын амралт, сувилалд хандив өгөв

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм өөрсдийн Дезерет ОУ-ын Энэрэлийн байгууллагаар дамжуулан  2014 оны гуравдугаар сарын 7 нд Булган аймагт байрлах ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сувиллын газарт гал тогооны тоног төхөөрөмж хандивлалаа. Уг сувиллын  газарт тэд мэс заслын дараах нөхөн сэргээх эмчилгээ болон тав тухтай амрах боломжийг олдог.

Тус сувиллын газар олон жил ашигласан гал түлдэг зуухыг сайжруулан, цахилгаан зуухаар сольж, хоол хийх орчинг сайжруулахад туслах хүсэлтийг бидэнд илгээсэн юм.

ДОУЭ-ийн байгууллагыг төлөөлөн Сүмийн Үйлчлэлийн төвийн менежер У.Соёлмаа, Халамжийн Нийгэмлэг ба Үйлчлэлийн төвийн зарим төлөөлөгчид тус сувилалд хандивыг гардуулан өгөх ёслолд сувиллын амрагч ахмадууд ба ажилчид оролцлоо. 

Цахилгаан зуухтай болсон сувиллынхан амрагчдад түргэн шуурхай, шим тэжээлтэй хоолоор үйлчлэх болсондоо баярлан, ДОУЭ-ийн байгууллагад гүн талархлаа илэрхийллээ.