6/17/2020

    Азийн хойд бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлөөс МОНГОЛ УЛС ДАЯАР ЗОХИОН БАЙГУУЛАХ ОНЦГОЙ ЦУГЛАРАЛТ

    Mongolia Country Wide devotional

    Ариун ёслолын цуглааныг хийж эхлүүлэх цаг ойртож, улмаар бүх цуглаан орохтой холбогдуулан  бид энэ завшааныг ашиглаад, та бүхэнд хэчнээн их хайртайгаа уламжилж байна. Энэ хүнд хэцүү цаг үед бид сүмдээ ирж цугларах боломжгүй ч бие биедээ үйлчлэн, тохинуулж байгаа тухай үйл явдлыг сонсоод, маш их баяртай байна. Бид та нарын сэтгэл зүрхийг мэдрэхийн зэрэгцээ Аврагчийн жишээг тал бүрээр дагаж байгааг тань хараад огшдог. Бүсийнхээ хэрэгцээ шаардлагыг  авч хэлэлцэхээр тогтмол уулзах үед та нарын сайн үйлс бидэнд дэмжлэг болдог билээ. Та бүгдийн итгэл, үнэнч байдал биднийг даруусгадаг.

    Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн хувиар цуглааны байруудыг нээхээр бэлтгэх үедээ бид та нарын байгаа газар бүрд аялан очин, нүүр тулан уулзаж, урьд өмнө болж байгаагүй энэ цаг үед хийсэн үйлчлэл, харуулсан итгэлийн тань талаар өөр олон түүхийг сонсохыг хүсэж байна. Харамсалтай нь, хил гааль хараахан бүрэн нээгдээгүй байгаа энэ үед ийн очих боломжгүй. Гэсэн хэдий ч КОВИД-19-ийн энэ цаг үед итгэлээ улам бүр хүчирхэгжүүлэхэд бид та нарыг урамшуулахыг хүсэж байна. Энэхүү зорилгоор бид та нартай виртуал байдлаар уулзаж, Бурханы бидний хүн нэг бүрийг гэсэн хайрын талаарх гэрчлэлээ хуваалцахыг зорьж байна. Бид та бүгдийг ерөнхийлөгч Нэлсоны бидэнд тавьсан “Та Түүнийг хэрхэн сонсдог вэ?” гэсэн асуултыг тунгаан бодно уу хэмээн уриалж байна.

    Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн хувьд бид бүсийнхээ харьяа орнуудад зориулж, онцгой цугларалт зохион байгуулахаар төлөвлөж байна. Бидэнтэй онлайнаар нэгдэн, онцгой цугларалтад оролцоход та нарыгаа нэг бүрчлэн урьж байна. Орон даяар тусгайлан хийгдэх онцгой цугларалтыг дараах хуваариар шууд дамжуулна. Үүнд:

    7-р сарын 5-нд (ням гарагт) , Монголын цагаар 19:00-20:30

    Монгол хэлээр үзэх холбоос https://bcove.video/2AbxgQX

    Англи хэлээр үзэх холбоос https://bcove.video/2NFCpnG

    YouTube-ээр үзэх холбоос https://www.youtube.com/watch?v=2FhD8-DWsPc