БЯИС-ийн галын дэргэдэх цугларалт болов

БЯИС-ийн галын дэргэдэх цугларалт болов

Бригам Янгийн их сургуульд сурч байгаа болон удахгүй сурахаар явах залуусын галын дэргэдэх цугларалт 6-р сарын 19-нд боллоо. Удахгүй тус сургуульд сурахаар явах гэж буй Б.Жанлавцогзол, Э.Тулга, Д.Цэрэндолгор, Б.Ганчөдөр, Л.Түвшинбаяр нар гэрчлэлээ хуваалцан, зорилготой, итгэлтэй, дуулгавартай байж, Их Эзэнд үйлчлэх нь уг сургуульд явах үндсэн зарчим гэдгийг гэрчлэв.

Мөн одоо тэнд сурч буй А.Мөнх-Од, А.Баярсайхан, Э.Уранчимэг, Г.Зулбаяр, Ц.Эрдэнэ-Отгон, БЯИС-ийн Алумнай болон Карьерийн үйлчилгээний төвийн харилцаа холбооны менежер Жеоффри С.Луис нар үг хэллээ. Тус сургуулийн зорилго нь Их Эзэний Хоёр дахь ирэлтэд дэлхийг бэлтгэх явдал болж өөрчлөгдсөн байна.

Улаанбаатар зүүн гадасны ерөнхийлөгч Н.Адьяаболд ах уг сургуульд онлайнаар сурч, мэргэжил эзэмших боломжтой болсныг мэдэгдсэн нь гэнэтийн зүйл байлаа. Сурахад нас хэзээ ч оройтдоггүй бөгөөд цаг заваа зохицуулж, БЯИС-ийн алсын зайн хичээлийг авах боломж хүн бүрийн өмнө нээлттэй байгааг тэрбээр онцлов. Баруун гадасны ерөнхийлөгч О.Одгэрэл ах өмнө нь БЯИС-д суралцаад, эргэж ирсэн залуус ирээдүйн үеийнхэнд тус сургуульд сурах боломжийг олгосон гэдгийг дурдан, улс орноо хөгжүүлэхийн тулд сайн боловсрол эзэмшсэн олон хүн хэрэгтэй байгааг онцолсон байна.