BYU Wind Symphony тоглолт болов

BYU Wind Symphony тоглолт болов

Америкийн Нэгдсэн Улсын Бригам Янгийн Их сургуулийн Wind симфонийн үлээвэр найрал хөгжимчид 2015 оны 5 сарын 5, 6-нд Тусгаар тогтнолын ордонд хоёр өдрийн турш гайхалтай тоглолтыг хийлээ. Тус симфони нь дэлхийн 20 гаруй оронд аялан тоглолтоо хийж байсан бөгөөд Монголд анх удаагаа Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн сүмийн урилгаар айлчилсан юм.

Уг тоглолтонд тус симфони оркестрийн 50 хөгжимчин болон Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Найрал дууныхантай хамтран Америк болон Монголын шилдэг хөгжмөөс тоглож үзүүлсэн юм. Лимбэний гоцлол, бишгүүр, бүрээний гоцлол гэх мэт олон гайхалтай, уянгалаг аясыг тоглосноос гадна ялангуяа, Монголчууддаа зориулан Жалам Хар, Халуун Элгэн нутаг зэрэг сэтгэлд хоногшсон аязууд нь үзэгчдийн сэтгэлийг ихээр хөдөлгөсөн юм.

Уг тоглолтонд олны танил Монголын урлагын олон төлөөлөгчид оролцсон бөгөөд Монголчуудын зүрх сэтгэлийг хөгжмөөр дамжуулан хөглөсөн мартагдахааргүй хоёр үдэш боллоо.