Азийн бүсийн удирдагчийн захиас бичиг

“Гэр оронд төвлөрсөн, Cүмээсдэмжсэн” сайн мэдээний сургалт 

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “дайсан итгэл рүү мөн бидэн рүү, бидний гэр бүл рүү илүү ширүүн дайрч довтолж байна. Сүнслэг байдлын хувьд давж гарахын тулд бид сөрөг стратеги,урьдчилсан төлөвлөгөөтэй байх хэрэгтэй”

Ахлагч Фүк Чүен (Зино) Чоу
Ахлагч Фүк Чүен (Зино) Чоу

2019 оны 1-р сараас эхлэн бидэнд “гэр оронд төвлөрсөн, Сүмээс дэмжсэн” сайн мэдээний сургалтад анхаарлаа хандуулахыг зааварчилсан билээ. 

Өнгөрсөн 10-р сард үүнийг анх зарлахад, бидний хариу үйлдэл “хоёр цагийн Сүм”гэдэгт төвлөрч байсан. Олон гишүүн энэхүү өөрчлөлтийг сайнаар хүлээн авсан ч зарим гишүүний хувьд  “Сүмд явах цаг багассанд”сэтгэл дундуур байв. Бид сүмдээ ирж шүтэн бишрэх үедээ биднийг дэлхийгээс толбогүй байлгах тэрхүү сайхан сүнсний мэдрэмжийг мэдэрч чадна.1Зарим гишүүн Хүндэтгэлийн өдрийн шүтлэг бишрэл нь бидний сүнслэг зайг цэнэглэх, дэлхийн сорилтуудыг даван туулах боломжийг бидэнд олгодог хэмээн дүрслэн хэлсэн.Дэлхий дахинд тулгараад байгаа сорилтууднэмэгдэх тусамдолоо хоногт нэг удаа сүнслэг байдлаа цэнэглэх нь хангалтгүй байх болно. Бид сүнслэг байдлаа илүү олон удаа цэнэглэхийг идэвхтэй эрэлхийлэх хэрэгтэй.

ЕрөнхийлөгчРассэлл М.Нэлсон “дайсан итгэл рүү мөн бидэн рүү, бидний гэр бүл рүү илүү ширүүн дайрч довтолж байна. Сүнслэг байдлын хувьд давж гарахын тулд бид сөрөг стратеги,урьдчилсан төлөвлөгөөтэй байх хэрэгтэй”2хэмээн тайлбарлан хэлсэн.Мэдээж, энэ шинэ удирдамж нь “урьдчилсантөлөвлөгөө”бөгөөд энэ ньбиднээс үйлдүүлэхийн оронд үйлдэхийг шаарддаг юм3гэж заасан.

Мөн ерөнхийлөгч Нэлсон “Хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд бид “Сүм” бол цуглааны байранд болж өнгөрөөд, гэр оронд болдог үйл явдлаар дэмжигддэг нэгэн зүйл хэмээн бодож сурчээ. Бид энэ бодлоо өөрчлөх хэрэгтэй. Одоо салбар, тойрог, гадасны байранд болдог зүйлсээр дэмжигддэг, гэр оронд төвлөрсөн Сүмтэй болох цаг ирлээ”2 гэж заасан билээ.

“Сүмээс дэмжсэн” гэдгийн талаар дурдахад, надад хамгийн түрүүнд орж ирсэн бодол сайн мэдээнээс суралцахын тулд гишүүд ням гараг бүр тэр нэмэлт нэг цагийг хэрхэн үр өгөөжтэй ашиглаж байгааг баталгаажуулахад төвлөрсөн байлаа. Гэсэн хэдий ч ахлагч Квинтин Л.Күк“эдгээр өөрчлөлтийг хийхдээ алсуур хайлгүйгээр эсвэл хувь хүн, гэр бүлүүдийг албадаж шахалгүйгээр хамтдаа зөвлөлдөн, хэрэгжүүлэх илчлэлтийг эрэлхийлэхийг”4бидэнд сануулсан.


эдгээр өөрчлөлтийг хийхдээ алсуур хайлгүйгээр эсвэл хувь хүн, гэр бүлүүдийг албадаж шахалгүйгээр хамтдаа зөвлөлдөн, хэрэгжүүлэх илчлэлтийг эрэлхийлэхийг

ахлагч Квинтин Л.Күк

Гэр бүлийн гишүүднөхцөл байдалдаа зохицуулан юу хийхээ шийдэхийн тулд хамтран зөвлөлдөх хэрэгтэй. Ганц биеюм уу гэр бүлийнх нь зарим нь Сүмийн гишүүн бус байх гэр бүлд амьдардаг эсвэл гэр бүлийнхэн ньхол амьдардаг хүмүүстзориулж, гэроронд төвлөрсөнсайн мэдээнийсургалтаас ирэхадислалуудад баясах тэрхүү замыг Их Эзэн та нарт зориулан бэлтгэсэн.  

Дараах зөвлөгөө нь бидэнд гэр оронд төвлөрсөн сайн мэдээний сургалтыг хэрэгжүүлэхэд их тустай байх болно. Бид сайн мэдээнээс суралцахдаа зөвхөн шинэ мэдээлэл хайдаггүй, “шинэ бүтээл” болохыг эрмэлздэг.”5“Энэ нь зүрх сэтгэл, хандлага, үйлдэл, мөн чанараа өөрчлөхийн тулд Христэд тулгуурлана гэсэн үг юм. ...Жинхэнээсээ хөрвөгдөхөд Ариун Сүнсний нөлөө шаардлагатай.”6

Зорилго нь жинхэнээсээ хөрвүүлэгдэх явдал бөгөөд үүнд Ариун Сүнснийнөлөө хамгийн чухал учраас бид гэр орондоо суралцахдаа хэчнээн их мөн хэр зэрэг хурдтай суралцахад анхаарлаа төвлөрүүлэх ёсгүй. Бид ойлголт, гэрчлэл, сүнслэг туршлага олж авахын тулд хичээж чармайх ёстой ба ойлгож мэдсэн зүйлээ бичиж тэмдэглэн, амьдралдаа хэрэгжүүлэх, сайн мэдээний мэдлэгээ бусадтай идэвхтэй хуваалцах мөн Ариун Сүнсний оршихуйг урих үйл ажиллагаануудад оролцоход төвлөрөн хичээх ёстой. 

Сайн мэдээний талаар илүү их мэдлэг олж авах,судруудыг илүү сайн ойлгох,Их Эзэн, Аврагчийнсайн мэдээ, хайр, үлгэр жишээ,золиост илүү их талархдаг байх ньсайшаалтайюм.Гэсэн хэдий ч хайртай хүмүүстэйгээ зөв шударга гэр бүлийн уламжлал, дадлыгхөгжүүлэх,гэр орондоо сайн мэдээнээс суралцажэхлэх нь илүү чухал.

“Гэр оронд төвлөрсөн, Cүмээс дэмжсэн” сайн мэдээний сургалт

Ахлагч Дэвид А.Бэднар “Биднийг өөрчилж, адисалдаг Аврагчийн сайн мэдээний хүч чадал нь сургаал, зарчим, тэдгээрийн хэрэгжилт зэргийн хоорондын уялдаа холбоог танин мэдэж, хэрэгжүүлснээс ирдэг. Бид анхаарлаа зөвхөн Түүн дээр баттай төвлөрүүлж, бүх юмыг Христ дотор нэгтгэх үед сайн мэдээний үнэн хоорондоо холбогдож, биднийг Бурханы хүсэж буй нэгэн болгох боломжийг олгох бөгөөд эцсээ хүртэл зоригтойгоор тэвчихэд тусална”7 хэмээн тайлбарласан.

“Гэр бүл дээр төвлөрсөн Сүмийн ёслол, сургаал, хөтөлбөр,үйл ажиллагаануудаар дамжин хувь хүн, гэр бүлүүд сүнслэгбайдлын хувьд өсөжхөгждөг загварыг Бурхан илчилсэн.Сүмийн байгууллагуудболонхөтөлбөрүүд нь хувь хүн, гэр бүлүүдийг адислахын төлөө оршин тогтнодог.”8

Бид итгэлээ хөгжүүлэн, гэр орондоо сайн мэдээнээс суралцах явцдаа урагш ахих тусам Аврагч биднийг илүү их ойлголтоор болон гэр бүлийн гишүүдийн дунд илүү их хайраар мөн өдөр тутмын сорилт бэрхшээлүүдтэйгээ тулгарахад илүү их хүч чадлаар, түүнчлэн гэр бүлийг маань баяр баясгалан, амар амгалангаар дүүрэн байхаар адислах болно. Бурхан бидэнд маш их хайртай учраас эдгээр шинэ чиглэл, удирдамжийг өгсөн гэдгийг би мэднэ. Бидний Их Эзэн, Аврагч Есүс Христийн нэрээр, амен.■

______________________________________

ТАЙЛБАР:

С ба Г59:9-ийг үзнэ үү.

2 Рассэлл М.Нэлсон, Ерөнхий чуулган дээрх нээлтийн үг, 2018 оны 10-р сар.

2 Нифай2:14-ийг үзнэ үү.

4 Квинтин Л.Күк, “Тэнгэрлэг Эцэгт болон Их Эзэн Есүс Христэд гүн гүнзгий, бат бөх хөрвөгдөх нь,”Ерөнхий чуулган, 2018 оны 10-р сар.

5  2 Коринт5:17-г үзнэ үү.

6 “Хөрвүүлэгдэх нь бидний зорилго,”Ирээд, Намайг дага-Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав.

7 Дэвид А.Бэднар, “Бүх юмсыг Христ дотор нэгтгэ,” Ерөнхий чуулган, 2018 оны 10-р сар.

8 Гарын авлага 2: Сүмийг нь удирдах нь(2010), 1.4.