Азийн бүсийн удирдагчийн захиас

Тохинуулал

Ахлагч Пэтр Ф Мэурс, Азийн бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх
Ахлагч Пэтр Ф Мэурс Азийн бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх

Энэ жил Азийн бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүд Бүсийн далтай хамтран гадас, дүүрэг болгоны ерөнхийлөгчийн зөвлөлийн 2019 оны зорилго, төлөвлөгөөг ойлгохын тулд тэдэнтэй тус тусад нь уулзав. Энэ нь ерөнхийлөгчийн зөвлөл нэг бүрийн алсын харааг ойлгох, эдгээр агуу удирдагчийн гадас, дүүргийн гишүүдээ гэсэн хайрыг мэдрэх гайхалтай сайхан боломжийг бидэнд өгсөн.  

Эдгээр уулзалтын үеэр ярилцсан чухал сэдвүүдийн нэг бол тохинуулал байсан юм. Бид бүсийн хэмжээнд хийгдэж байгаа хувийн тохинууллын олон сайхан жишээнээс суралцахдаа, жинхэнэ тохинууллыг хэрхэн амжилттай хэрэгжүүлэх талаар зарим буруу ташаа ойлголт болон эргэлзээтэй зүйл байгааг мэдэж авсан.

Бид ministering.lds.org вэбсайтаас “Тохинуулал бол бусдын хэрэгцээг мэдэж аван, тэдэнд санаа тавих явдал юм” гэдгийг ойлгож мэддэг. Энэ нь Их Эзэний ажлыг хийж байгаа хэрэг. Бид тохинуулахдаа Есүс Христийг төлөөлдөг ба Түүний төлөөлөгчийн хувиар эргэн тойронд байгаа хүмүүсээ харж хандаж, өргөн дэмжиж, хүчирхэгжүүлдэг.


Тохинуулал бол бусдын хэрэгцээг мэдэж аван, тэдэнд санаа тавих явдал юм” гэдгийг ойлгож мэддэг. Энэ нь Их Эзэний ажлыг хийж байгаа хэрэг. Бид тохинуулахдаа Есүс Христийг төлөөлдөг ба Түүний төлөөлөгчийн хувиар эргэн тойронд байгаа хүмүүсээ харж хандаж, өргөн дэмжиж, хүчирхэгжүүлдэг.

ministering.lds.org

Ойлголцох зорилгоор гадасны ерөнхийлөгчидтэй уулзсан удирдлагын зарим уулзалтаар бид дараах зүйлсийг авч ярилцсан билээ. Бид гадасны ерөнхийлөгчийн зөвлөл, бичиг хэргийн ажилтан, нарийн бичгүүдээс тойргийнхоо идэвх султай, өөрсдийн сайн мэдэх гэр бүлийн гишүүн эсвэл хувь хүний талаар бодохыг хүссэн. Бид мөн өмнөх дуудлагынхаа үеэр хамтран ажиллаж байсан хүмүүсийнхээ талаар бодохыг тэднээс хүссэн. Бид замаасаа төөрөлдсөн хүн нь хөрш тань юм уу гэр бүлийн найз тань эсвэл Сүмийн удирдагчдынх нь нэг юм уу саяхан хөрвөгдсөн хүн байж болох тухай хэлсэн юм.  

Харин дараа нь хэрвээ тэдэнд тохинуулах ганцхан хүн даалгаж өгнө гэвэл, тэр гэр бүлүүдийн эсвэл хүмүүсийн хэнд нь тусалж, адисалж чадах вэ гэдгээ бодож үзэхийг хүссэн. Хэн нь хамгийн сайхан хүлээж авах бол? Мөн чин сэтгэлээсээ тэдэнд тохинуулбал хэн нь эргэж ирэн, Есүс Христийн сайн мэдээг хуваалцсанаас ирэх адислалуудыг дахин хүлээн авсандаа баярлах бол? 

Тэгээд хүн нэг бүрээс чухам хэнд тохинуулах сүнсний өдөөлт мэдэрснээ хуваалцахыг хүссэн юм. Бүх тохиолдолд удирдагч бүр хэн нэгний талаар сүнсний өдөөлт мэдэрсэн байсан. Мөн ихэнх тохиолдолд тэд тухайн гэр бүл эсвэл хувь хүний талаар хэсэг хугацаанд санаа зовниж бас тэдэнд тохинуулахыг хүсэж байсан тухайгаа хэлсэн. Зарим тохиолдолд, тэдэнд тохинуулахаар өөр хүнийг томилсон байсан ч тухайн гэр бүлд эсвэл хувь хүнд өөрөө тохинуулах нь ямар чухал болохыг мэдэрч байгаагаа тэд хэлсэн.

Тохинуулал

Харин биднийг эдгээр хувь хүн, гэр бүлийн талаар юу бодож явдгийг нь тэднээс асуухад хүн бүр тэднийг хайрладаг бас тус дэм болохыг үнэхээр хүсдэг гэдгээ илэрхийлж байв. Эдгээр гэр бүл өөрсдөд нь төдийгүй тэдний тохинууллын хамтрагчид болон гэр бүлүүдэд адислал болно гэдгийг тэд бүгдээрээ мэдэрч байсан юм.

Дараа нь “Үүнийг танай гадаст эсвэл дүүрэгт хэрхэн хэрэгжүүлж болох вэ?” хэмээн бид асуусан. Та гадасны зөвлөлийн гишүүдтэйгээ яг ийм ярилцлагыг хийж чадах уу? Та ахлагчдын чуулгын болон Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлтэй яг энэ ярилцлагыг хийх үү?  Ахлагчдын чуулгын эсвэл халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч энэ ярилцлагыг гишүүдтэйгээ хийх үү?  

Хэрвээ тохинууллын үүрэг даалгавар маань анхнаасаа л удирдагчдын болон гишүүдийн бусдыг адислах хүсэл дээр тулгуурласан байвал тойрог, салбаруудад юу болж болох талаар бодоод үз дээ.  Ахлагчдын чуулгын болон Халамжийн нийгэмлэгийн удирдагчид эхлээд ах, эгч нартайгаа, харин дараа нь бишоптойгоо зөвлөлдсөний дараа ажил үүрэг даалгаж болно. Тэгээд уг туршлагаар адислагдах хамтрагчдыг хуваарилж болно.


Мөн, хэрэв та нар...өөрсдийн бүхий л өдрүүдэд хөдөлмөрлөж мөн зөвхөн нэг бодгалийг надад авчрах аваас, миний Эцэгийн хаант улсад түүнтэй хамт та нарын баяр хөөр хичнээн агуу байх билээ!

Сургаал ба Гэрээ 18:15-ыг

Ерөнхийлөгч Нэлсоны илүү дээд түвшинд, илүү ариун нандин арга замаар тохинуулах тухай Сүмд заахдаа эш татсан дараах хүчирхэг судруудыг дурдъя. “Чи Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрла” мөн “Чи хөршөө өөрийн адил хайрла.”1Тэрхүү сүнсээр Есүс түүнчлэн “Та нар энэ хүмүүст тохинуулахаар миний сонгосон тэд билээ”2хэмээн заасан. 

Бид Бурханы бошиглогчийн илүү дээд түвшинд, илүү ариун нандин арга замаар тохинуулах урилгыг дагаснаар, түүнчлэн залбирч, удирдамж эрэлхийлж, дараа нь сүнсний өдөөлтийн дагуу үйлдсэнээр тохинуулж буй хүмүүстээ Христийнхтэй адил хайраа үзүүлж, тэднийг адислан, итгэлийг нь дахин сэргээх арга замыг эрэлхийлэх үед тэд өөрийн эрхгүй буцаж ирэн, бидэнтэй хамт байхыг хүсэх болно гэдгийг би баттай гэрчилж байна. Найз нөхөд, хайртай хүмүүс, хөршүүд маань буцаж ирэхэд бидний мэдрэх баяр баясгалан “Мөн, хэрэв та нар...өөрсдийн бүхий л өдрүүдэд хөдөлмөрлөж мөн зөвхөн нэг бодгалийг надад авчрах аваас, миний Эцэгийн хаант улсад түүнтэй хамт та нарын баяр хөөр хичнээн агуу байх билээ!”3хэмээн сударт дүрсэлсэнтэй адил байх болно.  

Ахлагч Жэффри Р.Холланд “Ах, эгч нар аа, бидэнд бүхэл Сүмийн хувьд ‘Бурханы өмнө бузарлагдаагүй цэвэр шашныг үзүүлэх’—‘нэг нэгнийхээ ачааг хөнгөн байж болохын тулд үүрэлцэх,’ ‘тайтгарал хэрэгтэй тэднийг тайтгаруулах,’ бэлэвсэн мөн эцэггүй нэгэнд, гэрлэсэн мөн ганц бие, хүчтэй мөн түгшсэн, ядарсан мөн эрч хүчтэй, баяр хөөртэй мөн гунигтай—товчоор хэлбэл, бид бүгдэд, бидний хүн нэг бүрд тохинуулах тэнгэрээс илгээгдсэн боломж байдаг. Учир нь бид бүгд найз нөхөрлөлийн халуун дотно гар, итгэлийн баттай тунхгийг мэдэрдэг байх хэрэгтэй”4хэмээн заасан билээ. 


Тэмдэглэл:

1 Матай 22:37, 39-ийг үзнэ үү

3 Нифай 13: 25-ыг үзнэ үү

Сургаал ба Гэрээ 18:15-ыг үзнэ үү

4 Жэффри Р.Холланд, “Тэдэнтэй хамт байж мөн бэхжүүл,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган.