Сүмийн дуулал, Хүүхдийн дууны номны шинэчилсэн хувилбар

Hymnbook and Children’s Songbook Revisions, congregation, sacrament hymn

Сэргээлтийн эхэн үеэс хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд ариун дуу хөгжим чухал байсаар ирсэн. Сүмийн дуулал, хүүхдийн дуу сайн мэдээний сургаалыг зааж, Сүмийн гишүүдийг нэгтгэдэг.

Тэргүүн Зөвлөлийн удирдлаган доор, одоо ашиглаж буй дуулал, хүүхдийн дууны номын шинэчилсэн хувилбар гаргах хороод зохион байгуулагдсан. Шинэчилсэн хувилбарыг дуусахад глобал Сүмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн Сүмийн дууллын болон Хүүхдийн дууны нэг нэг номтой болох бөгөөд эдгээрийг бүх хэл дээр хэвлэнэ. Дэлхийн өнцөг булан бүрээс ирүүлсэн шинэ бөгөөд одоогийн дуулал, дуунд үнэлэлт өгөөд, хавсралт гэж үзэх болно. Орон нутгийн нэмэлт дуу, дууллыг дижитал цуглуулгаас харах боломжтой.

Тогтмол асуудаг асуулт (ТАА) харах, одоогийн дуу хөгжмийн талаар санал сэтгэгдлээ ирүүлэх, хүүхдийн дуу, дууллын шинэ хувилбар илгээх, шинэчилсэн хувилбарын цуглуулгад оруулах дууны үг илгээх бол энэхүү холбоос зочилно уу хэмээн гишүүдийг урьж байна.