8 дахь өдөр: Есүс хэрхэн залбирахыг бидэнд заасанчлан та ч бас залбирч чадна

8 дахь өдөр: Есүс хэрхэн залбирахыг бидэнд заасанчлан та ч бас залбирч чадна

Танилцуулах хэсэг

Есүс Христийн өнөөдрийг хүртэл маш тод үлдсэн үгс нь шавь нартаа биш, харин Тэнгэр дэх Эцэгтээ хандан залбирч хэлсэн үгс байдаг. Залбирах явцдаа сүнслэг өдөөлт авахын тулд бид туйлын үлгэр жишээ болох Есүс Христэд хандаж болно.

Компанит ажилд оролцох энгийн гурван арга зам

  • Залбирч үзээгүй юү? Хэрхэн залбирах талаар эндээс үзнэ үү. (https://discover.mormon.org/en-us/topics/prayer/)
  • Та хэрхэн өөр хэн нэгний залбирлын хариу болж болох талаар Бурханаас асуу.
  • Та хэзээ хамгийн сүүлд гэр бүлийнхэнтэйгээ хамт залбирсан бэ? Яг одоо залбиръя гэвэл яах вэ?

Оролцож болох өөр арга замууд

  • Залбирлын хүчийн талаар суралц (https://www.lds.org/general-conference/2003/04/sweet-power-of-prayer?lang=eng).
  • Амьдралдаа талархаж явдаг бүх зүйлээ чанга дуугаар хуваалцан, талархлын залбирал өргө.
  • Хүнд хэцүү асуудалтай тулгарч байгаа найзынхаа талаар бодож, тэдний төлөө залбир.
  • Их Эзэний залбирлыг уншиж, тунгаан бод (Матай 6:9-13 руу аваачих холбоос).
  • Том асуудалтай тулгарч байна уу? Бурханаас тусламж, удирдамж хүлээн авахын тулд Түүнд хандан залбир.
  • Өнөө орой Бурхантай ярилцахыг хүсэж байгаа гурван зүйлээ бичиж тэмдэглэ.
  • Залбирлын хариуг хэрхэн авах талаар суралц (https://www.lds.org/new-era/2003/08/recognizing-answers-to-prayer?lang=eng).

Судар

МАТАЙ 6:9-13

 9. Тиймд ийнхүү залбир. 'Тэнгэрт байгаа бидний Эцэг минь, Таны нэр ариунаар дуурсгагдаг.
10. Таны хаанчлал ирэх болтугай. Хүсэл тань тэнгэрт шигээ газар дээр биелэгдэх болтугай.
11. Өдөр тутмын минь талхыг энэ өдөр бидэнд өгөөч.
12. Бид өртөнгүүдээ уучилсны адил бидний өрийг мөн уучлаач.
13. Биднийг сорилтод бүү оруулаач,
Харин бузар муугаас гэтэлгээч. [Учир нь хаанчлал, хүч чадал, алдар сүр үүрд Таных. Амен]'






Товч хэсэг

БИ БУРХАНД ХАНДАН ЗАЛБИРНА

БИ БУРХАНД ХАНДАН ЗАЛБИРНА