Танилцуулах хэсэг
Есүс Христ хэнийг ч харанхуйд амьдруулахгүй гэсэндээ дэлхийн Гэрэл болон төрсөн. Тэр гайхамшгаар сохор нэгнийг эдгээсэн ч гэлээ, ганц ийм арга замаар бидний нүдийг нээдэггүй. Өнөөдөр бид бусдад өөр олон арга замаар буюу хамгийн чухал зүйлээ олж харахад нь тусалж чадна.
Компанит ажилд оролцох энгийн гурван арга зам
- Нүдний шил цуглуулж буй хайрцаг олоод, хуучин нүдний шил хандивла.
- Хэн нэгэнд өөрсдийнх нь олж харахгүй байгаа сайн зан чанарыг онцолж хэл.
- Христ сохор хүнийг хараатай болгосон тухай түүхийг уншиж, хуваалц. (https://www.lds.org/scriptures/nt/john/9?lang=eng)
Оролцож болох өөр арга замууд
- Хараатай холбоотой буяны ажлын хандивыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан сурталчил. Та нүдний шилний эможи хэрэглэж болно.
- Дараах холбоосоор орж, хэрхэн хөтөч нохой тэжээх талаар олж мэд. (https://en.wikipedia.org/wiki/Guiding_Eyes_for_the_Blind)
- Хөгжлийн бэрхшээлийн талаар мэдлэг олгох сургалтад хамрагд.
- Дараах хэрэглээний программаар дамжуулан хараагүй хүний нүд бол. (http://www.bemyeyes.org/)Хараагүй хүн хэрхэн амьдарч байгаа тухай өгүүлсэн, урам зориг өгсөн дараах видео бичлэгийг хуваалц. (I’m a Mormon portraits of Spanish- Margarita Faundez: https://www.youtube.com/watch?v=xKyKBJDm63I and English- Jason Smyth: https://www.youtube.com/watch?v=LdL7T9cvJeY )
Судар
ИОХАН 9:6-7
6 Ингэж хэлээд, Тэр газар нулимж, шүлсээрээ шавар зуурч, тэр хүний нүдийг шавраар шаваад,
7 -Яв. Силоамын (орчуулбал Илгээгдсэн) цөөрөмд угаа гэж хэлэхэд өнөөх хүн явав. Тэгээд угаагаад, хараатай болон эргэж иржээ.
Товч хэсэг
БИ БУСДАД ХАРАХАД НЬ ТУСАЛНА
БИ БУСДАД ХАРАХАД НЬ ТУСАЛНА