Танилцуулах хэсэг
Аврагч төрөхөд тэнгэрт шинэ гэрэл гарсан. Тэрхүү гэрэл зөвхөн Христийн мэндэлсний баяраар биш, харин өдөр бүр дэлхийн гэрэл болдог. Түүнийг дага. Тэгвэл та хэзээ ч дахин харанхуйд алхахгүй.
Компанит ажилд оролцох энгийн гурван арга зам
- Энэ сарын 25 өдрийн санааг шинэ оны туршид хэрэгжүүлэх шийдвэр гарга.
- Танд урам зориг өгдөг Есүс Христийн нэг зургийг олоод, өөртөө сануулж байх үүднээс гэрийнхээ нүдэнд ил харагдах газарт тавь.
- Аврагчийн үлгэр жишээг хэрхэн дагах талаар илүү ихийг суралц (https://discover.mormon.org/en-us/topics/jesus-christ/).
Оролцож болох өөр арга замууд
- Баярын өдрүүдээр амрах гэж байна уу? Хайртай хүмүүстээ харамгүй үйлчлэхэд нэг өдрийг зориул.
- Танд бэлэг биш, харин сайшаал магтаал хэрэгтэй байна уу? Ийм боломж олдох халамжийн хөтөлбөр ол.
- Хавар, зун цаг зав ихтэй үеэр үнэгүй хоол тараах газарт юм уу хоол хүнсний агуулахад туслахаар бүртгүүл.
- Есүс Христийн ач холбогдлын талаар өгүүлсэн энэ богино видео бичлэгийг үзээд, бусадтай хуваалц (https://www.youtube.com/watch?v=Ly7c9scxB9I).
- Христийн мэндэлсний энэ баярын өдрүүдэд бусад хүн Есүс Христийг хэрхэн дагасан талаарх зарим онцгой түүхийг үз.
Судар
ЛУК 9:23
23. Тэр тэдэнд бүгдэд нь хандаж
-Хэрэв хэн нэгэн Миний араас явахыг хүсвэл, тэр хүн өөрийгөө үгүйсгэж, өдөр бүр загалмайгаа үүрч Намайг дага.
Товч хэсэг
БИ ТҮҮНИЙГ ДАГАНА
БИ ТҮҮНИЙГ ДАГАНА