23 дахь өдөр: Есүс амар тайванг тогтоогч байсан шиг та ч бас тийм байж чадна

23 дахь өдөр: Есүс амар тайванг тогтоогч байсан шиг та ч бас тийм байж чадна

Танилцуулах хэсэг

Есүс Христ Уулан дээрх номлолынхоо үеэр амар тайванг тогтоогчид нь Бурханы хүүхдүүд хэмээн нэрлэгддэг хэмээн хэлсэн. Бид бусдыг уучилж, тэдэнтэй эвлэрч, асуудлыг шийдвэрлэх гэсэн сэтгэлээр хандах юм бол энэхүү хэргэм цолыг хүртэх боломжтой.

Компанит ажилд оролцох энгийн гурван арга зам

  • Танд уучлалт гуйх хэрэгтэй хүн байгаа юу? Асуудлыг шийдвэрлэх алхам хий.
  • Дайны бүсээс дүрвэн гарагчдад туслахын тулд хандив өргө.
  • Өнөөдөр хүмүүсийн талаар өөрт нь мэдэгдэлгүй сайн зүйл ярь.

Оролцож болох өөр арга замууд

  • Есүс Христ бидэнд амар амгаланг өгдөг. Иохан 14:27-г уншаад, гэр бүлийнхэнтэйгээ эсвэл найз нөхөдтэйгөө Аврагчийн амар амгалангаас хэрхэн илүү сайн хүртэх боломжтой талаар ярилц.
  • Цаг зав гарган өөр үзэл бодолтой хүний үгийг сонс. Битгий мэтгэлц. Зүгээр л сонс.
  • Тайвшруулах дуу хөгжим тавьж, амьдралдаа амар тайван байдлыг авчир.

Судар

МАТАЙ 5:9

9. Амар тайвныг тогтоогч хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэд Бурханы хөвгүүд гэж нэрлэгдэх болно.

Товч хэсэг

БИ АМАР ТАЙВНЫГ ТОГТООГЧ БАЙНА

БИ АМАР ТАЙВНЫГ ТОГТООГЧ БАЙНА