22 дахь өдөр: Есүс талархлаа илэрхийлдэг байсан шиг та ч бас талархлаа илэрхийлж чадна

22 дахь өдөр: Есүс талархлаа илэрхийлдэг байсан шиг та ч бас талархлаа илэрхийлж чадна

Танилцуулах хэсэг

Есүс Христ Сүүлчийн зоогийн үеэр арван хоёр төлөөлөгчид нь Түүний шавь байхаас гадна  найз нөхөд болохыг хэлсэн. Энэ үгийг сонсох нь тэдэнд ямар байсан тухай бод. Бид ч гэсэн бусдад талархаж байгаагаа илэрхийлснээр тэдэнд сэтгэлийн урам дэм өгөх чадалтай гэдгийг бүү март.

Компанит ажилд оролцох энгийн гурван арга зам

  • Улирлын ажил ихсэх үед шуудан зөөгчдөө энгийн бэлэг өгч сэтгэлийн урам дэм өг.
  • Дан талархлын залбирал өргө. Ямар ч юм гуйлгүй, зөвхөн таларх.
  • Амьдралд тань эергээр нөлөөлсөн хэн нэгэнд талархлын захидал бич.

Оролцож болох өөр арга замууд

  • Өдөр бүр талархаж буй зүйлээ бичиж тэмдэглэх тэмдэглэлийн дэвтэр гарга.
  • Нэг өдрийн турш гомдоллохгүй байх амлалт өг. Амлалтаа зөрчих болгондоо хэн нэгнийг сайшаан магт.

Судар

ЛУК 10:21

21. Тэр мөчид Есүс Ариун Сүнс дотор үлэмжээр баярлаж,
-Тэнгэр газрын Эзэн, Эцэг Таныгаа Би магтъя. Та эдгээр зүйлсийг мэргэн хүмүүс, ухаантнаас нуун далдалж, балчир хүүхдүүдэд илчилсэн билээ. Тийм ээ, Эцэг минь, ингэх нь Таны мэлмийд тааламжтай байсан.


Товч хэсэг

БИ ТАЛАРХЛАА ИЛЭРХИЙЛЖ БАЙНА

БИ ТАЛАРХЛАА ИЛЭРХИЙЛЖ БАЙНА