21 дэх өдөр: Есүс бусдыг уучилсантай адил та ч бас уучилж чадна

21 дэх өдөр: Есүс бусдыг уучилсантай адил та ч бас уучилж чадна

Танилцуулах хэсэг

Есүс Христ Өөрт нь хайртай, хайргүй бүх хүнд адилхан энэрэнгүй сэтгэлээр ханддаг байсан. Есүс загалмай дээр байхдаа Өөрийг нь цовдолж байгаа хүмүүсийг уучлахыг Эцэгээсээ хүссэн. Бид ч мөн адил бусдыг өршөөж уучилсан Түүний үлгэр жишээг дагаснаар дэлхийг гэрэлтүүлэх боломжтой.

Компанит ажилд оролцох энгийн гурван арга зам

  • Танд сүүлийн үед холбогдож ярилцаагүй гэр бүлийн гишүүн байгаа юу? Тэдэнтэйгээ утсаар ярь.
  • Сэтгэл дундуур явдаг зүйлсээ жагсааж бич. Дараа нь тэдгээрийг сэтгэлээсээ гаргаж чөлөөлөх төлөвлөгөө гарга.
  • Уучилж боломгүй зүйлийг өршөөж уучлах талаар өгүүлсэн энэхүү урам зориг өгсөн видео бичлэгийг хуваалц (Portrait of Nnamdi: https://www.youtube.com/watch?v=onhatuvyB-s).

Оролцож болох өөр арга замууд

  • Танд маш хэцүү хөрш эсвэл хамтран ажилладаг хүн байна уу? Энэ долоо хоногийн турш тэдэнд онцгой найрсаг ханд.
  • Нэг өдрийн турш зөв хүн байхын оронд эелдэг нэгэн бай.
  • Танд зовлон шаналал авчирсан хэн нэгний төлөө залбир.
  • Өршөөлийн талаар өгүүлсэн энэ хүчирхэг түүхийг унш (Жэймс И.Фаустын амиш суурины талаарх мэдээ: https://www.youtube.com/watch?v=7LszhYzFDyg).
  • Найз нөхөд байхаа больсон хэн нэгэнтэй эргэж найзал эсвэл холбоо барь.

Судар

МАТАЙ 18:21-22

21. Дараа нь Петр ирж Түүнд
-Эзэн, ах дүү маань миний эсрэг нүгэл үйлдэхэд би хэдэн удаа түүнийг уучлах вэ? Долоон удаа юу? гэхэд нь
22. Есүс айлдсан нь
-Би чамд долоон удаа гэж хэлэхгүй. Харин дал дахин долоон удаа гэж хэлье.




Товч хэсэг

БИ БУСДЫГ УУЧИЛНА

БИ БУСДЫГ УУЧИЛНА