Танилцуулах хэсэг
Есүс Христ Өөрт нь хайртай, хайргүй бүх хүнд адилхан энэрэнгүй сэтгэлээр ханддаг байсан. Есүс загалмай дээр байхдаа Өөрийг нь цовдолж байгаа хүмүүсийг уучлахыг Эцэгээсээ хүссэн. Бид ч мөн адил бусдыг өршөөж уучилсан Түүний үлгэр жишээг дагаснаар дэлхийг гэрэлтүүлэх боломжтой.
Компанит ажилд оролцох энгийн гурван арга зам
- Танд сүүлийн үед холбогдож ярилцаагүй гэр бүлийн гишүүн байгаа юу? Тэдэнтэйгээ утсаар ярь.
- Сэтгэл дундуур явдаг зүйлсээ жагсааж бич. Дараа нь тэдгээрийг сэтгэлээсээ гаргаж чөлөөлөх төлөвлөгөө гарга.
- Уучилж боломгүй зүйлийг өршөөж уучлах талаар өгүүлсэн энэхүү урам зориг өгсөн видео бичлэгийг хуваалц (Portrait of Nnamdi: https://www.youtube.com/watch?v=onhatuvyB-s).
Оролцож болох өөр арга замууд
- Танд маш хэцүү хөрш эсвэл хамтран ажилладаг хүн байна уу? Энэ долоо хоногийн турш тэдэнд онцгой найрсаг ханд.
- Нэг өдрийн турш зөв хүн байхын оронд эелдэг нэгэн бай.
- Танд зовлон шаналал авчирсан хэн нэгний төлөө залбир.
- Өршөөлийн талаар өгүүлсэн энэ хүчирхэг түүхийг унш (Жэймс И.Фаустын амиш суурины талаарх мэдээ: https://www.youtube.com/watch?v=7LszhYzFDyg).
- Найз нөхөд байхаа больсон хэн нэгэнтэй эргэж найзал эсвэл холбоо барь.
Судар
МАТАЙ 18:21-22
21. Дараа нь Петр ирж Түүнд
-Эзэн, ах дүү маань миний эсрэг нүгэл үйлдэхэд би хэдэн удаа түүнийг уучлах вэ? Долоон удаа юу? гэхэд нь
22. Есүс айлдсан нь
-Би чамд долоон удаа гэж хэлэхгүй. Харин дал дахин долоон удаа гэж хэлье.
Товч хэсэг
БИ БУСДЫГ УУЧИЛНА
БИ БУСДЫГ УУЧИЛНА