20 жилийн ойн урлагийн тоглолт боллоо

1993 оны 4 сард 12 чуулгын төлөөлөгч Нийл А.Максвелл Монгол улсыг онцгойлон адисласнаас хойш өдгөө 20 жил болжээ. Монгол улс өнгөрсөн 4 сард 20 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэж өнгөрүүллээ. Хэд хэдэн цуврал үйл ажиллагаа явуулсны нэг нь улсын циркэд нэг өдрийн урлагын тоглолт үзүүлсэн явдал юм. Сүмийн гишүүдийн олон сарын турш бэлтгэсэн гайхалтай үзүүлбэрүүд олон гишүүд болон гишүүд бус хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүллээ.