Азийн хойд бүсийн хуанлид зориулсан дүрслэх урлагийн наадам! Дүрслэх урлагаар гэрлээ түгээ!
Азийн хойд бүс анх удаагаа бүсийн хуанлид зориулсан дүрслэх урлагийн наадмыг зарлаж байгаадаа таатай байна! Бид Есүс Христийн сургаал ба амьдралыг харуулсан уран бүтээлийг хайж байна.
2023 оны 7-р сарын 1-ээс эхлэн онлайнаар илгээсэн бүтээлүүдийг хүлээн авах болно. Ирсэн бүтээлүүдийг шалгасны дараа сүмийн вэбсайт дээр дэлгэн үзүүлнэ. Шалгарсан бүтээлүүдийг 2024 оны Азийн хойд бүсийн хуанлийг бэлтгэхэд ашиглах ба Есүс Христийг хайрлах хайраа дэлхийд түгээхээр бүсийн албан ёсны олон нийтийн мэдээллийн хэрэгслийн сувгуудад тавих болно.
Зорилго
-
Дүрслэх урлагаар дамжуулан Есүс Христийн сургаал ба амьдралыг дурсан тэмдэглэх
-
Хожмын үеийн гэгээнтнүүд болон тэдний найз нөхдийг авьяас чадвараараа дамжуулан хайрлаж, хуваалцаж, урихад урамшуулах
-
Илүү нутагшуулсан, оролцоотой арга замаар Бүсийн хуанлийг хуваалцах уламжлалыг үргэлжлүүлэх
Сэдэв
Азийн хойд бүсийн хуанлид зориулсан дүрслэх урлагийн наадам нь “Есүс Христийн сургаал ба Түүний амьдрал” сэдвийн хүрээнд явагдана. Бүх бүтээл энэхүү сэдвийг тусгасан байх шаардлагатай.
Хугацаа
-
Илгээх хугацаа: 7-р сарын 1 ~ 8-р сарын 21
-
Онлайн үзэсгэлэн: 11-р сарын 15~
-
Хуанлийг хэвлэж түгээх: 11-р сарын 15 ~ 30
Тавигдах шаардлага, дүрэм ба удирдамж
-
Бүсийн хуанлид зориулсан дүрслэх урлагийн наадам нь Азийн хойд бүс дэх(Япон, Солонгос, Гуам/Микронез, Монгол) дахь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд болон Аврагчийг хайрладаг тэдний найз нөхдөд нээлттэй.
-
Уран бүтээлчид хоёр хүртэлх бүтээл илгээх боломжтой.
-
Илгээсэн бүтээл нь оролцож байгаа уран бүтээлчийн өөрийн бүтээл байх шаардлагатай.
-
Төрөл бүрийн уламжлал, гоо зүй, соёл, хэв маягийг харуулсан урлагийн бүтээлүүд байж болно. Уран бүтээлийн төрөлд будсан зураг, зурсан зураг, нэхмэл уран зураг, гэрэл зураг, хэвлэмэл зураг, уламжлалт болон ардын уран зураг гэх мэт орно. (Дуу хөгжим, бүжиг, видео бичлэгийн форматыг хүлээн авахгүй болно.)
-
Бүх уран бүтээлийг дижитал гэрэл зүргийн форматаар илгээх шаардлагатай.
-
Бүтээлийн эх хувилбарыг бүсийн оффис руу илгээхгүй байхад анхаарна уу. (Тус бүтээлийг хүлээж авахгүй ба буцаан олгохгүй.)
Илгээх заавар
-
Илгээх маягт болон зөвшөөрлийн гэрээг бөглөх ( Файл татах / Гарын үсэгтэй маягтын загвар )
-
Уран бүтээлийн чанарын шаардлага хангахуйцаар зургийг нь дарж эсвэл сканердаж явуулах
-
Э-мэйлээр илгээх 1) илгээх маягт 2) уран бүтээлийн зураг
- AsiaNorthPAD@churchofjesuschrist.org
-
Илгээх хугацаа: 7-р сарын 1~ 8-р сарын 21
-
Файлын үзүүлэлт
- Чанар: 300 dpi / Хоёр төрлөөр илгээнэ үү: CMYK & RGB
- Өргөтгөл: JPEG, PNG, Tiff
- Хэмжээ: 50mb-с доош -
Бүтээлийн эх хувилбарыг илгээхгүй. Зөвхөн дижитал гэрэл зургаар илгээнэ.
-
Холбоо барих: AsiaNorthPAD@churchofjesuschrist.org