19 дэх өдөр: Есүс шуургыг намдаасан шиг та ч бас намдааж чадна

19 дэх өдөр: Есүс шуургыг намдаасан шиг та ч бас намдааж чадна

Танилцуулах хэсэг

Есүс амьдралын салхи шуурга ямар ч хэлбэртэй ирж болно гэдгийг ойлгодог байсан. Зарим нь тэнгэрээс бороо адил бууж байхад, зарим нь сэтгэл дотор шуурч байдаг. Аль алиныг нь Эзэн намдааж чадна. Бид Түүний үлгэр жишээг дагавал хүнд хэцүү бэрхшээлтэй тулгарч буй хүмүүсийн амьдралд гэрэл нь болж чадна.

Компанит ажилд оролцох энгийн гурван арга зам

  • Буяны хандиваар дамжуулан дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүмүүст тусалж болох арга замыг олж мэд. (https://www.ldsphilanthropies.org/humanitarian-services.html)
  • Амьдарч байгаа газрынхаа үер болсон үед хүмүүст үзүүлэх тусламжийн төлөвлөгөөтэй танилц.
  • Гэр бүлийнхээ эсвэл хайртай хүмүүстээ онцгой байдлын үеэр хэрэглэх 72 цагийн хэрэгсэл бэлэглэ.

Оролцож болох өөр арга замууд

  • Байгалийн гамшгийн үед үзүүлсэн үйлчлэлийн тухай өгүүлсэн энэ урам зориг өгөх түүхийг үзээд, бусадтай хуваалц. (http://www.mormonnewsroom.org/article/mormon-helping-hands-hurricane-sandy-video)
  • Master the Tempest is Raging нэртэй тоглолтыг үз. (https://www.youtube.com/watch?v=Ef2xgL45qX4)
  • Цасан шуурганы дараа гудамжаа цэвэрлэхэд тусал.
  • Хөршдөө Христийн мэндэлсний баярын бэлэг болгон хямд төсөр, яаралтай тусламжийн эд зүйлс өг.

Судар

МАРК 4:37-40

37. Тэнд хүчит салхи үүсэж, давалгаа завийг нөмрөн ирж, завь хэдийн усанд автжээ.
38. Есүс завины хитэгт дэр дэрлээд унтаж байлаа. Шавь нар нь Түүнийг сэрээж, Түүнд
-Багш аа, бидний үхэх нь Танд хамаагүй гэж үү? гэлээ.
39. Есүс сэрээд, салхийг буруушааж, нуурт
-Чимээгүй. Намд гэж айлдав. Салхи зогсож, шуурга бүр нам гүм болов.
40. Тэр тэдэнд
-Та нар юунд ингэтлээ айна вэ? Та нарт яагаад итгэл байхгүй байдаг билээ?







Товч хэсэг

БИ ШУУРГЫГ НАМДААХАД ТУСАЛНА

БИ ШУУРГЫГ НАМДААХАД ТУСАЛНА