18 дахь өдөр: Есүс Хүндэтгэлийн өдрийг сахидаг байсантай адил та ч бас сахиж чадна

18 дахь өдөр: Есүс Хүндэтгэлийн өдрийг сахидаг байсантай адил та ч бас сахиж чадна

Танилцуулах хэсэг

Есүс Хүндэтгэлийн өдөр өвчтэй хүмүүсийг эдгээх, шавь нарынхаа хэрэгцээнд санаа тавих зэргээр Эцэгийнхээ ажлыг хийж байсан. Бид шүтлэг бишрэлээ илүү чанартай болгох тусам ням гараг нь зөвхөн бие махбодоо амраах өдөр бус бас сүнсээ амраах өдөр болохыг олж мэднэ.

Компанит ажилд оролцох энгийн гурван арга зам

  • Өнөөдөр утсаа хэдэн цагийн турш унтраа.
  • Танайд ойр байх сүмийн шашны үйл ажиллагаанд оролц.
  • Гэр бүлийнхээ гишүүний гэрт зочлон оч.

Оролцож болох өөр арга замууд

  • Дуртай судар эсвэл шашны үг хэллэгээс хуваалц.
  • Гэр бүлийн түүхээ хөтөлж, өвөг дээдсээ ол. Гэр бүлийн хайлт нь үүнийг хийж эхлэхэд танд тусална. (https://familysearch.org/)
  • Хэн нэгнийг ням гарагт оройн хоолонд урь.
  • Хувийн түүхээ шинэчилж, эхлүүлэхэд цаг зав гарга.
  • Бурхантай илүү ойртох зарим арга замыг бичиж тэмдэглэ.
  • Ням гарагт ажиллахгүй, хаадаг... бизнесийг маргааш нь дэмж.

Судар

МАТАЙ 12:11-13

11. Тэр тэдэнд
-Хэрэв та нарын дундаас хэн нэгэн нь ганцхан хоньтой байгаад тэр нь Амралтын өдөр нүхэнд уначихвал, хонио барьж, тэндээс гаргана биз дээ?
12. Тэгвэл хүн хониноос аль хир эрхэм билээ? Тиймээс Амралтын өдөр сайныг үйлдэх нь хуульд нийцнэ гээд,
13. мөнөөх хүнд хандан
-Гараа сунга гэсэнд, тэр хүн сунгамагц гар нь нөгөө гарынхаа адил зүгээр болов.





Товч хэсэг

БИ ХҮНДЭТГЭЛИЙН ӨДРИЙГ САХИНА

БИ ХҮНДЭТГЭЛИЙН ӨДРИЙГ САХИНА