17 дахь өдөр: Есүс ээждээ анхаарал халамж тавьдаг байсан шиг та ч бас чадна.

17 дахь өдөр: Есүс ээждээ анхаарал халамж тавьдаг байсан шиг та ч бас чадна.

Танилцуулах хэсэг

Мари Есүс Христийг дэлхийд авчрахаар Бетлехемд байсан. Есүсийг дэлхийг орхин явах үед ээж нь бас л хажууд нь байсан. Хамгаас хүнд, гүн зовлон зүдгүүрийг үүрч явахдаа ч гэсэн Есүс ээж рүүгээ хайрласан, санаа нь зовсон харцаар харж байсан. Тэр төлөөлөгч Иоханд ээжийг нь өөрийн ээжийн адил асрамжлан халамжлахыг зарлиг болгосон. Христийн “Энэ бол чиний эх” хэмээн хэлсэн үг өнөө үед бидэнд ч мөн хамаатай.

Компанит ажилд оролцох энгийн гурван арга зам

  • Яг одоо ээжтэйгээ утсаар ярь (Ухаалаг утасны хэрэглээний программыг нээдэг SMART)
  • Ээжийнхээ чиний төлөө хийсэн бүх зүйлийг жагсаан бич.  Түүнийгээ ээждээ илгээ.
  • Таны амьдралд эх хүнтэй адил үүрэг гүйцэтгэдэг хүнийг тодорхойлж, уг хүндээ цэцэг өг.

Оролцож болох өөр арга замууд

  • Ээждээ шинэ үеийн технологийг ойлгоход нь тусал.
  • Бага насныхаа зургийг дахин хувилж, ээждээ өг.
  • Өдөр бүр ээжийнхээ төлөө мөн түүнд талархаж залбирах зорилт тавь.
  • Амьдралын түүхээ хуваалцаж байгаа ээжийнхээ бичлэгийг хий.
  • Тэнгэрлэг Эцэг эхчүүдийн талаар юу гэж боддог талаар илүү ихийг суралц.  (https://www.lds.org/general-conference/2015/10/behold-thy-mother?lang=mon)
  • Ээжийнхээ хэрэглэх дуртай үгийн жагсаалтыг ах, эгч, дүү нартайгаа хамт хий.
  • Аврагчийн ээждээ хэлсэн сүүлчийн үгийн талаарх энэ түүхийг унш (Иохан 19:26-27 руу аваачих холбоос).
  • Жинхэнээсээ ээжтэйгээ утсаар ярь.

Судар

ИОХАН 19:25-27

25. Тиймээс цэргүүд энэ бүхнийг үйлдсэн юм. Харин Есүсийн загалмайн дэргэд Есүсийн эх, мөн нагац эгч нь болон Клопын эхнэр Мариа бас Магдалын Мариа нар зогсож байсан юм.
26. Есүс эхийгээ болон хайртай байсан шавиа ойр зогсохыг хараад, эхдээ
-Эмэгтэй, энэ бол таны хүү гээд,
27. өнөөх шавьдаа
-Энэ бол чиний эх гэж айлдав. Тэр цагаас хойш тэр шавь нь Есүсийн эхийг гэртээ аваачив.





Товч хэсэг

БИ ЭЭЖИЙГЭЭ АСАРЧ ХАМГААЛНА

БИ ЭЭЖИЙГЭЭ АСАРЧ ХАМГААЛНА