14 дэх өдөр: Есүс бидэнд хувцасгүй нэгнийг хэрхэн хувцаслахыг заасантай адил та ч бас тэднийг хувцаслаж чадна

14 дэх өдөр: Есүс бидэнд хувцасгүй нэгнийг хэрхэн хувцаслахыг заасантай адил та ч бас тэднийг хувцаслаж чадна

Танилцуулах хэсэг

Есүс Христ хувцасгүй нэгнийг хувцаслахыг номлож байхдаа эд хөрөнгөөсөө өгөх нь тэднийг илүү үнэ цэнтэй болгодог гэдгийг бидэнд заасан. Бидний өгсөн хувцас дөнгөж төрсөн хааныг ороосон өлгийний адил бусдыг дулаан байлгах боломжтой. 

Компанит ажилд оролцох энгийн гурван арга зам

  • Саяхан шинэ хувцас худалдан авсан уу? Хуучин хувцаснаасаа энэрлийн байгууллагад эсвэл комиссын дэлгүүрт хандивла.
  • Ойрхон байх гэр оронгүй хүмүүсийг орогнуулах газарт өгөх өвлийн хувцас (хуучин, шинэ) цуглуул.
  • Ухаалаг хаанаас ядуусыг хэрхэн хайрлах ёстой талаар суралц (Мозая 4:14-27 руу аваачих холбоос).

Оролцож болох өөр арга замууд

  • Энгийн зүйл оёж сур эсвэл хэн нэгэнд зааж өг.
  • Хувцаснуудаа үзээд, комиссын дэлгүүрт хандивлаж болох хоёр иж бүрдэл хувцас олоход хүүхдүүдээ урь.
  • Дөнгөж төрсөн нярай хүүхдэд зориулан малгай нэхэж, ойр байх эмнэлэгт хандивла.
  • Гар дулаацуулагч худалдан авч, гадаа хүйтэнд ажиллаж (эсвэл амьдарч) байгаа хүмүүст өг.

Судар

МАТАЙ 25:38-40

38. Хэзээ бид Таныг харь газрынх байсныг тань хараад урьж оруулан, нүцгэн байхыг тань хараад хувцасласан бэ?
39. Хэзээ бид Таныг өвчтэй байхыг тань хараад эргэж, шоронд байхыг тань хараад очсон юм бэ?' гэх болно.
40. Тэгэхэд Хаан тэдэнд 'Үнэнээр Би та нарт хэлье. Та нар эдгээр ах дүүсийн маань нэгэнд нь, тэр байтугай хамгийн дордод нь тийнхүү хандсан бол Надад хийсэн хэрэг' гэж хэлнэ.



Товч хэсэг

БИ БУСДЫГ ХУВЦАСЛАХАД ТУСАЛНА

БИ БУСДЫГ ХУВЦАСЛАХАД ТУСАЛНА