13 дахь өдөр: Есүс даруу байдлыг харуулсан шиг та ч мөн даруу байж чадна

13 дахь өдөр: Есүс даруу байдлыг харуулсан шиг та ч мөн даруу байж чадна

Танилцуулах хэсэг

Есүс Христ дагалдагчдынхаа хөлийг угааж, төсөөлөхийн аргагүй зовлон шаналлын дарамтад бөхийж байхдаа ч гэсэн жинхэнэ хүч чадал үнэнхүү даруу байдлаас ирдэг гэдгийг бидэнд харуулсан.

Компанит ажилд оролцох энгийн гурван арга зам

  • Хайртай хүмүүстэйгээ Бурханы хүчинд найдаж байсан үеийнхээ туршлагаас хуваалц.
  • Та хэдэн ч настай бай, яг одоо тулгарч байгаа асуудлаа хэрхэн шийдвэрлэх талаар эцэг эхээсээ асуу.
  • Хэн нэгний тухай буруугаар бодож явсан үеэ бод. Үүнийгээ хайртай хүмүүстэйгээ хуваалц.

Оролцож болох өөр арга замууд

  • Өөрийгөө шоолж сур. Бага насныхаа инээдтэй, хөгтэй зураг тавь.
  • Өнөөдөр өөр хэн нэгнийг магт.
  • Балчир хүүхдүүдээс даруу байдлыг хэрхэн сурч болохыг олж мэд. (https://www.lds.org/general-conference/2011/04/become-as-a-little-child?lang=eng)
  • Өөрт тохиолдож байгаа хувийн асуудлын талаар хэн нэгнээс үнэн зөв зөвлөгөө ав.

Судар

ЛУК 22:41-42

41. Тэр тэднээс чулуу шидэх зайтай холдон, өвдөг сөгдөөд ингэж залбирав.
42. -Эцэг минь, хэрэв Та хүсэж байгаа бол энэ аягыг Надаас зайлуулаач. Гэвч Миний хүсэл бус, харин Таны хүсэл биелэгдэг гэв.


Товч хэсэг

БИ ДАРУУ БАЙДЛЫГ ХАРУУЛНА

БИ ДАРУУ БАЙДЛЫГ ХАРУУЛНА