12 дахь өдөр: Есүс бусдад заадаг байсантай адил та ч мөн зааж чадна

12 дахь өдөр: Есүс бусдад заадаг байсантай адил та ч мөн зааж чадна

Танилцуулах хэсэг

Түүхэн дэх хамгийн нөлөө бүхий хичээлийг анги танхимд бус, харин уулын бэл, завь, Палестин орох зам дээр заасан байдаг. Бид ч гэсэн Есүстэй адил хаа байгаа газартаа чухал хичээл заах боломжтой. Бид зөвхөн заах боломжийг л эрж хайх хэрэгтэй.

Компанит ажилд оролцох энгийн гурван арга зам

  • Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дуртай сургаалаасаа эсвэл Есүсийн тухай түүхээ хуваалц.
  • Эцэг эх, эмээ өвөөгөөсөө сурсан зүйлээ үр хүүхдэдээ уламжлуулан дамжуул.
  • Яагаад Есүс гарамгай багш байсныг видео бичлэгээс үзнэ үү (https://www.lds.org/media-library/video/2015-01-0100-the-master-teacher?lang=eng).

Оролцож болох өөр арга замууд

  • Англи хэлийг хоёрдогч хэлний хувьд хэрхэн зааж болох талаар олж мэд (зөвхөн АНУ-д).
  • Саяхан судраас суралцсан зүйлээ гэр бүлийнхээ гишүүнд эсвэл найздаа заа.
  • Найз нөхдөө гэрт тань ирж, гэр бүлийн үдэшт оролцоход урь.
  • Сургуулийн ажил мэргэжлийн өдөрлөгөөр өөрийн мэргэжлийн талаар зөвлөгөө өгч хуваалцахаар бүртгүүл.
  • Өсвөр насныхны спортын багийн сайн дурын дасгалжуулагч бол.
  • Онлайн хичээл авч, бусдад хэрэг болох шинэ ур чадварт суралц.

Судар

МАТАЙ 5:1-3

1. Есүс олон түмнийг хараад, уул өөд гарав. Түүнийг суусны дараа шавь нар нь Түүн дээр ирлээ.
2. Тэр ам нээн, тэдэнд сургаж эхлэв.
3. -Сүнсэн дотроо ядуу хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэнгэрийн хаанчлал бол тэднийх юм..



Товч хэсэг

БИ БУСДАД ЗААНА

БИ БУСДАД ЗААНА