10 дахь өдөр: Есүс хүмүүсийг алхаж явдаг болоход нь тусалсантай адил та ч бас тусалж чадна

10 дахь өдөр: Есүс хүмүүсийг алхаж явдаг болоход нь тусалсантай адил та ч бас тусалж чадна

Танилцуулах хэсэг

Есүс биднийг Өөрийг нь дага хэмээн уриагүй, харин бидэнд дагах хүчийг өгдөг. Өөрийн цаг үед Тэр алхаж чадахгүй байгаа хүмүүсийг анагаан, бие махбод болон сүнслэг байдлаараа босож өндийхөд тусалсан. Өнөөдөр бид хөдөлгөөний хязгаарлалттай амьдарч байгаа хүмүүст туслах олон арга замыг олгож буй ертөнцөд амьдарч байгаа бөгөөд энэ нь бидэнд Аврагчийг дагах боломжийг урьд хожид байгаагүй ихээр нээж өгч байгаа билээ.  

Компанит ажилд оролцох энгийн гурван арга зам

  • ХҮГ тэргэнцрийн хөтөлбөрийн талаар олж мэдэхийн тулд энэ богино видео бичлэгийг үз (https://www.youtube.com/watch?v=EwpDz4rZC8I).
  • Сэргээн засварладаг бүлэгт хуучин таяг, тэргэнцэр, тулгуур хандивла.
  • Пара хөнгөн атлетикийн тамирчин Жарэм Фрайгийн тухай өгүүлсэн урам зориг өгсөн видео бичлэгийг үз (https://www.mormon.org/jarem).

Оролцож болох өөр арга замууд

  • Тэргэнцэр, тулгуур, хиймэл гар хөл хандивлах аянд оролц.
  • Хөгжлийн бэрхшээлтэй найздаа таарч тохирсон үйл ажиллагааг төлөвлө.
  • Ирээдүйд хөдөлгөөний хязгаарлалтад орох эрсдэлээс урьдчилан сэргийлэх хялбар арга замыг судал.

Судар

ИОХАН 5:5-9

5. Гучин найман жил өвчтэй байсан нэгэн хүн тэнд байв.
6. Тэнд хэвтэж буй түүнийг Есүс харж, удаан хугацаагаар тийм байсныг нь мэдээд, түүнээс
-Чи эрүүл болохыг хүсэж байна уу? гэж асуухад
7. мөнөөх өвчтэй хүн
-Эзэн, ус хөдлөх үед намайг цөөрөмд оруулах хүн байдаггүй. Харин намайг очсоор байтал өөр хүн надаас өмнө орчихдог гэсэнд
8. Есүс түүнд
-Бос. Дэвсгэрээ аваад, яв гэж айлдав.
9. Өнөөх хүн тэр даруй эрүүл болж, дэвсгэрээ аваад явав. Тэр өдөр Амралтын өдөр байлаа.








Товч хэсэг

БИ БУСДАД АЛХАЖ ЯВАХАД НЬ ТУСАЛНА

БИ БУСДАД АЛХАЖ ЯВАХАД НЬ ТУСАЛНА