Христийн мэндэлсний баярын жинхэнэ утга учрыг эргэн сана

Христийн мэндэлсний баярын жинхэнэ утга учрыг эргэн сана


<Азийн бүсийн удирдагчийн захиас>


Христийн мэндэлсний баярын жинхэнэ утга учрыг эргэн сана

Христийн мэндэлсний баярын жинхэнэ утга учрыг эргэн сана

Далын ахлагч              

Минг-Шун Куан

Есүс Христ бол бидний Аврагч, Гэтэлгэгч билээ. Бүх хүн төрөлхтөн Түүний талаар суралцаж, зарлигуудыг дагаснаараа Бурханы ач ивээл, Есүс Христийн гэтэлгэлийн золиослолоор дамжуулан мөнх амьдралтай байж чадна. Бошиглогчид ба судруудын аль аль нь энэхүү үнэний тухай гэрчилсээр ирсэн. “Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн.”1 Мөнх амьдрал бол хамгийн агуу бэлэг бөгөөд бидний энэ дэлхийд ирж, Авралын төлөвлөгөөнд оролцсоны эцсийн зорилго юм.

Аврагч мөнх бус амьдралд Бурханыг болон бусдыг өөрсөд шигээ хайрлаж, тэдэнд үйлчилж байхыг бидэнд заасан. Тэрээр үг, үйлдлээрээ зааж, Тэнгэр дэх Эцэгтээ эргэн очих зөв замыгбидэнд харуулсан юм. Бид Түүний ачаар “цаашид харь хүмүүс болон гаднын хүмүүс биш, харин ариун хүмүүсийн адил нутгийн иргэд бөгөөд Бурханы гэр бүлийнх юм. Та нар элч, эш үзүүлэгчдийн суурин дээр босгогдож байгаа бөгөөд Христ Есүс Өөрөө булангийн чулуунь ажээ. Түүний дотор бүх барилга холбогдон, Эзэн доторх ариун сүм болохоор өсөж байна.”2

Гэсэн хэдий ч бүр дэлхийн Аврагч Тэрээр хүмүүсийн эсэргүүцэл, үзэн ядалтыг хүлээн авсан. Тэрээр Өөрийн хүмүүст ирсэн боловч тэд Түүнийг хүлээн авсангүй. Тэд Есүсийн заасан Тэнгэрлэг Эцэгийн сайн мэдээний үнэнүүдийг хүлээн авахаас татгалзсан юм. Эцэст нь хүмүүс гэмгүй цус урсгахаар шийдэж, гэм зэмгүй мөн сэвгүй Аврагчийг цовдолжээ. Хэдий тийм ч Есүс амьдралынхаа хамгийн чухал үүргийг гүйцэтгэж, бүх хүн төрөлхтнийг гэтэлгэсэн бөгөөд итгэлтэй байж, Түүний сургаалыг дагах хүсэлтэй хүн бүр Цагаатгалын гайхамшигт хүчээр Тэнгэрлэг Эцэгтээ эргэн очих боломжтой болсон юм. Бид энэхүү юутайч зүйрлэшгүй бэлгэнд мөнхөд талархах болно. Бид Аврагчийн мэндэлсэн өдрийг жил бүр тэмдэглэхдээ өөрсдөдөө дүгнэлт хийж, сургаалыг нь хэрэгжүүлэн, Есүс Христийн илүү сайн шавь байх боломжийг ашиглах хэрэгтэй.

Өнөөдрийн нийгэмд ялангуяа Христийн шашин дэлгэрээгүй газарт хүмүүс жинхэнэ утга учрыг нь гүнзгий ойлгоогүйгээс болж Христийн мэндэлсний баярыг үнэтэй бэлэг худалдажавах худалдаа наймааны баярын өдөр болгон хувиргажээ. Иймээс үүнийг өнгөц байдлаар хийсвэрлэн тэмдэглэх хандлагатай болсон байна. Худалдаачид Христийн мэндэлсний баярыг өрсөлдөгчдөөсөө илүү борлуулалт хийхийн тулд илүү их бүтээгдэхүүн худалдах сайхан боломж болгон ашигладаг болжээ. Залуучууд өөрсдийгөө зугаацуулахаар наргиж цэнгэх боломж болгон хардаг болов. Үймээн шуугиан, эмх замбараагүй байдал энэхүү баярын гол анхаарлын төвд байдаг болж. Христийн мэндэлсний баярын жинхэнэ утга учир болох Аврагчийн төрөлтийг үл тоомсорлон, орхигдуулсан нь үнэхээр харамсалтай. Бид хожмын үеийн гэгээнтнүүд болоод Есүс Христийн жинхэнэ шавь нарын хувьд ялангуяа энэхүү чухал өдөр үйлдэл, үлгэр жишээгээрээ Есүс Христийн заасан зүйлсийн үнэн сургаалыг тунхаглах хувиршгүй үүрэг хариуцлагатай юм. Бид хожмын үеийн гэгээнтэн бүрийн хичээл зүтгэлээр дамжуулан Христийн мэндэлсний баярын жинхэнэ утга учрыг эргэн санаж чадна.

Христийн мэндэлсний баярын жинхэнэ утга учрыг

Есүс бидэнд Бурханыг болон хөршөө хэрхэн хайрлахыг заасан. Бид амин хувиа үл хичээн, бусдад болон Бурханд даруухан үйлчилсэн үедээ Түүний нэрийг алдаршуулж байдаг. Есүс Христ “Эзэн, бид хэзээ Таныг өлсөж байхыг тань хараад хооллож, цангаж байхыг тань хараад уух юм өгсөн бэ? Хэзээ бид Таныг харь газрынх байсныг тань хараад урьж оруулан, нүцгэн байхыг тань хараад хувцасласан бэ? Хэзээ бид Таныг өвчтэй байхыг тань хараад эргэж, шоронд байхыг тань хараад очсон юм бэ? гэх болно. Тэгэхэд Хаан ‘Үнэнээр Би та нарт хэлье. Та нар эдгээр ах дүүсийн маань нэгэнд нь, тэр байтугай хамгийн дордод нь тийнхүү хандсан бол Надад хийсэн хэрэг’ гэж хэлнэ” хэмээн3 энэ зарчмыг тэдэнд тайлбарласан байдаг.

Есүс

Тайваньд иймэрхүү үйлчлэлийн энэрэнгүй үйлс хаа сайгүй байдаг байв. Хэзээ ч хамаагүй гудамжны булан тохойд “ ” 奉茶 (Цайгаар үйлчилж байна) гэсэн эелдэг үгтэй бичиг бүхий устай эсвэл цайтай данх тавьсан байдаг байсан бөгөөд эелдэг, уриалгахан хүмүүс хажуугаараа өнгөрч буй цангасан хүмүүст эдгээрийг үнэ төлбөргүй өгдөг байлаа. Энэ нь яг л “цангаж байхыг тань хараад уух юм өгсөн”4 хэмээх сударт өгүүлсэнтэй адил юм. Хуучин цагийн иймэрхүү сайхан сэтгэлийн үйлчлэлийн үйлс орчин үеийн нийгэмд тохиромжгүй мэт эсвэл өдрийн од шиг цөөхөн болсон байна. Гэсэн хэдий ч энэхүү энэрлийн сүнс нь бид бүхний даган дуурайж чадах зүйл юм. Хэрэв бид зүрх сэтгэлээ үүнд хандуулах юм бол эргэн тойрондоо байгаа хүмүүсийнхээ хэрэгцээг үргэлж харж, мэдэрч чадах болно. Бид Сүнсний өдөөлтөөр дамжуулан хэрэгтэй үед тусламж үзүүлж чадна. Ийм үйлчлэлд цаг зав, авьяас чадвараа зориулах, дутуу дулимаг үйлчлэлийн оронд бодит тусламж үзүүлэх, бусдын асуудлыг шийдэж өгөх зэрэг нь ордог. Үүнийг сонсох, магтах, тайтгаруулахын тулд өрөвч сэтгэлээр хийж болдог.

Бид Аврагчийн заасан зүйлсийг үйлдэл болгож, Христийнхтэй адил үйлчлэл үзүүлэхийн тулд юуны өмнө зөвхөн Христийн мэндэлсний баяраар бус, өдөр бүр өөрсдийгөө бэлтгэх хэрэгтэй. Бидний өглөөний болон оройн залбирал Христийн үлгэр жишээг дагаж, Түүний тусламжийг эрэлхийлэх амлалт өгөхөд бидэнд тусалж чадна. Сайн мэдээ ба судруудыг судлах нь бидэнд Бурханы хүслийг ойлгож, Бурханы үгээр дамжуулан сүнслэгээр тэжээгдэхэд тусалж чадна. Долоо хоног бүрийн шүтлэг бишрэл бидэнд Их Эзэний өргөөнд эргэн очиж, ариун ёслолоос хүртэн, Есүс Христийг санаж, Түүнтэй хийсэн ариун нандин гэрээгээ шинэчлэх мөн Их Эзэний зам дээр өсөж хөгжих хүч чадал, ач ивээлийг хүлээн авах боломжийг олгох болно. Бид “Бурханы хүн аливаа сайн үйлд бүрэн бэлтгэгдсэн байхын тулд”5 эдгээр зүйлийг өдөр бүр хийх ёстой.

“Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм.”6 Тэнгэрлэг Эцэг бидэнд хамгийн эрхэм нандин бэлэг болох Аврагч Есүс Христийг бэлэглэсэн! Бид Түүний төрөлтийг талархан тэмдэглэснээр Христийн шашинтны хувьд гаргасан энэхүү үйлдлээрээ энэ онцгойөдрийн тэнгэрлэг утга учрыг харуулж, алдаршуулах болтугай.■

Зохиогч: Ахлагч Минг-Шун Куан


1. Иохан 17:3

2. Eфес 2:19-21

3. Maтай 25:37-40

4. Maтай 25:37-г үзнэ үү

5. 2 Tимот 3:17

6. Иохан 3:16