Сүмийн түүх: 1999 он

Сүмийн түүх: 1999 он

УБ ДҮҮРЭГ ХОЁР ХУВААГДАЖ, ШИНЭ САЛБАРУУД НЭЭГДЭВ.

1999. 03 сар. Бурханы Сургаалд Чойбалсан Салбар нээгдэв.

1999. 03 сар.

1999 оны хавар. “Чингис Хаан” зочид буудлын эзэмшлийн газраас Сүмийн үйл ажиллагаанд зориулан шинэ Байр барих газар худалдаж авсан байна.

1999 оны хавар.

1999.05 сар. Сүмийн үйл ажиллагаанд зориулсан шинэТөв Байр баригдах болов..

1999.05 сар.

1999.05.19. Монголын Улаанбаатар Номлолд гэр бүлийн ахмад есөн хос Долан ах эгч, Фроерер ах эгч, Хатч ах эгч, Холт ах эгч, Хөөп ах эгч, Нелсон ах эгч, Скабилэнд ах эгч, Стапли ах эгч, Томас ах эгч нар үйлчилж байна.

1999.06 сар. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн анхны Байр Азийн Бүсийн Ерөнхийлөгчийн Зөвлөлийн гишүүн Ахлагч Ричард Е.Кукээр нээгдэв. 

1999.06 сар.

1999.07.01. Улаанбаатар Номлолын Ерөнхийлөгч Ахлагч Гари Е.Кокс Систер Жоис Кокс нар албанаасаа чөлөөлөгдөн нутаг буцаж шинэ Ерөнхийлөгчөөр Ахлагч Глен Харлан Кларк, Систер Мэри Алисо Кларк нар дуудагдсан байна. 

1999.07 сар.  Д.Мөнхцэцэг эгч 1998 оны 3 дугаар сард номлолоосоо бууж Мормоны номын Орчуулгын Багийн хамт эх хэл дээр бэлтгэх ажлыг үргэлжлүүлсээр Монгол хэл дээрх орчуулгын ажлыг дуусгажээ. Мөн удаах хугацаанд эх хэл дээр орчуулагдсан Мормоны номыг хянах ажилд Монгол хэл, уран зохиолын багш, мэргэжилтэн нар оролцон ажилласан ба үргэлжлэн батлуулах, хэвлэх ажиллагаа явагджээ.

1999.07 сар. 

1999.09 сар. Улаанбаатар Дүүрэг нь Улаанбаатар Хойт Дүүрэг Улаанбаатар Дүүрэг хэмээн өргөжин хоёр Дүүрэгт  хуваагдаж, шинэ Салбарууд зохион байгуулагдав.

1999.09 сар.

1999.09.01. Институт, Семинарын Сургалт албан ёсоор эхэллээ.